Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил
Үндэсний виз мэдүүлэх
Та Германд Хүүхэд асрагч (Au-Pair), Сайн дурын алба (Freiwilligendienst), хэлний курс (Sprachkurs), Мэргэжлийн боловсрол эзэмших(Berufsausbildung), мэргэжлээ дээшлүүлэх (berufliche Weiterbildung), Мэргэжлийн боловсрол эзэмших боломж хайх (Ausbildungsplatzsuche), Судалгааны ажил (Forschung), Blaue Karte EU, Ажил эрхлэх (Arbeitsaufnahme), Chancenkarte ба Гэр бүл рүүгээ нүүж очих, Германд гэрлэх, хүүхдээ, эсвэл эцэг, эхээ татаж авах үндэсний виз мэдүүлэх гэж байгаа бол дан ганц Auslandsportal-аар дамжуулан онлайнаар мэдүүлнэ.
Их, дээд сургууль, Коллеж, Их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд сурах, Их, дээд сургууль хайх/- элсэн орох өргөдөл гаргах, гуравдагч оронд эзэмшсэн мэргэжлийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ур чадвар дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварын зөрүүг нөхөн тэнцүүлэх, бие даасан хөдөлмөр эрхлэх үндэсний визийг зөвхөн цаасан хэлбэрээр мэдүүлнэ.