Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил

Амьжиргааны зардлаа санхүүжүүлэх

өө.СС.жжжж - Нийтлэл

Германд оршин суух хугацааныхаа амьжиргааны зардлаа Та зарчмын хувьд төрийн дэмжлэггүйгээр санхүүжүүлж байх ёстой. Үүний тулд амьжиргааны зардлыг бүрэн барагдуулах санхүүжилтын баримтыг визийн мэдүүлэгт заавал хавсаргаж өгөх ёстой. Хэдий хэмжээний санхүүжилт хэрэгтэй болох талаар Auslandsportal-аас, цаасан хэлбэрээр виз мэдүүлэх бол бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтаас харж болно. Шаарлагатай мөнгөн дүнг танд байхгүй бол эсвэл зарим хэсгийг өөрөө эсвэл ямар нэгэн тэтгэлэг, боловсрол дэмжих сангаас  гаргуулж байгаа бол нэмэлтээр санхүүжилтийн баримт визийн мэдүүлэгт хавсаргаж өгөх ёстой. 

Хязгаарлагдмал эрхтэй данс

Оршин суух виз мэдүүлэхэд шаардлагатай мөнгөн дүнг Та Европын Холбооны гишүүн оронд хязгаарлагдмал эрхтэй  дансанд байршуулж болно. Таны төлөвлөж байгаа оршин суух хугацаа нэг жилээс дээш байгаа бол эхний жилийн амьжиргаанд хүрэх мөнгөн дүнг хязгаарлагдмал эрхтэй дансанд байршуулахад хангалттай. Визийн мэдүүлгэнд дансандаа мөнгөө байршуулсан тодорхойлолтыг өгөх шаардлагатай. Мөнгөн гуйвуулга хийсэн баримт эсвэл дансны хуулга санхүүжилтын баримт болохгүй гэдгийг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг Холбооны Гадаад Хэргийн яамны цахим хуудаснаас авна уу.

Албан ёсны Батлан даалтын маягт (Verpflichtungserklärung) 

Германд амьдардаг хүн Таны амьжиргааны зардлыг хариуцахад бэлэн байгаа бол өөрийн оршин суугаа хотынхоо Гадаадын Иргэн Харьяатын газарт (Ausländerbehörde) очиж батлан даалт гаргуулж болно. Тухайн маягт дээр санхүүгийн чадамж баталгаажсан (finanzielle Leistungsfähigkeit - nachgewiesen) гэсэн тэмдэглэгээтэй байх ёстой бөгөөд оршин суух зорилгыг тодорхой бичиж тэмдэглэсэн байх ёстой гэдгийг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг Холбооны Гадаад Хэргийн яамны цахим хуудаснаас авна уу. 

эхлэл рүү очих