Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Цахим хуудсыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох тухай

нийтлэл

Холбооны Гадаад Хэргийн яам ба Гадаад дахь Суурин төлөөлөгчийн газрууд нь Европын Холбооны Парламент болон Зөвлөлөөс гаргасан 2016/2102 тоот удирдамжийг дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн хэрэгжүүлж, өөрийн цахим хуудсыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгохын төлөө хичээнгүй ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан энэхүү мэдээлэл нь 2020 оны 9 дүгээр сарын 17 өдөр интернэтэд тавигдсан энэхүү цахим хуудсанд хамаарна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд авах боломжгүй мэдээлэл

  • Татаж авахад зориулсан PDF материалууд. Ийм төрлийн материалуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ашиглаж болох хэлбэрээр орлуулах ажил хийгдэж байгаа.
  • Зарим нэг дүрс бичлэгийн бичгэн тайлбар. Бид дүрс бичлэгийн бичгэн тайлбарыг аль болохоор богино хугацаанд нөхөж оруулахаар хичээн ажиллах болно.

Сайжруулах санал (feedback), Холбоо тогтоох

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл хангалтгүй, ойлгомжгүй байна уу эсвэл Танд асуулт байна уу? Тийм бол Та Feedback-Маягтыг бөглөж илгээнэ үү.

Та мөн шуудангийн хаяг руу захидал илгээж эсвэл утсаар холбогдож болно.

Германы дохионы хэлээр харилцах чадвартай бол энд дарж холбогдоно уу.

Зөвшилцөх үйл явц (Schlichtungsverfahren)

Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Тэгш Байдлын тухай хуулийн 16-р зүйлийн (§16 BGG) дагуу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ашиг сонирхлын асуудлыг хариуцсан Холбооны Засгийн газрын Төлөөлөгчийн дэргэд байгуулагдсан Зөвшилцөх газар нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон Холбооны олон нийтийн байгууллагуудын хооронд үүссэн зөрчлийг шийдвэрлэх чиг үүрэгтэй болно.

Дээр дурьдсан холбоо тогтоох боломжийн аль нэгийг ашиглаж авсан хариуд Та сэтгэл хангалуун бус байвал Зөвшилцөх газарт хандаж болно. Энэ газарт хандах нь хэн хэгний буруу зөвийг тогтоох бус харин тулгарсан асуудлыг заавал шүүхийн байгууллагад хандалгүйгээр харилцан зөвшилцөж хамтдаа гарц, шийдэл олоход оршино.

Зөвшилцөх үйл явц нь үнэ төлбөргүй бөгөөд Та хуулийн зөвлөхтэй байх шаардлаггүй болно.

Зөвшилцлийн үйл явцыг хэрхэн эхлүүлэх болон яаж өрнөдөг талаарх мэдээллийг Та энэхүү цахим хуудаснаас герман хэлээр авч болно. Зөвшилцлийн өргөдлийг хялбаршуулсан эсвэл германы дохионы хэлээр мөн гаргаж болно. Зөвшилцлийн өргөдлийг доорх хаягаар илгээнэ:

Schlichtungsstelle nach dem Behindertengleichstellungsgesetz
bei dem Beauftragten der Bundesregierung für die Belange von Menschen mit Behinderungen
Mauerstraße 53
10117 Berlin
Telefon: +49 (0)30 18 527-2805
Fax: +49 (0)30 18 527-2901

И-Мэйл: info@schlichtungsstelle-bgg.de
Internet (Englische Webseite)

эхлэл рүү очих