Covid-19-өөс шалтгаалан Монгол Улсаас гадаад руу зорчих тогтмол нислэгүүдийг түр хугацагаар цуцласан учраас монгол болон Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд богино хугацагаар гадаад руу зорчоод Монгол Улсад буцаж ирэх боломжгүй байгаа тул Улаанбаатар дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны Визийн хэлтэс одоогийн байдлаар "C" ангиллын (айлчлал-, бизнес-, аялал жуулчлалын виз, хойшлуулж болох эмчилгээ) визийн мэдүүлгийг хүлээн авах боломжгүй байна. Эрүүл мэндийн шалтгаанаар болон өөр онцгой үндэслэл бүхий тохиолдолд визийн мэдүүлгийг хүлээн авч болно. Энэхүү журамд өөрчлөлт гарах аваас ЭСЯ-ны зүгээс мэдээлэх болно.
Тус ЭСЯ-ны Визийн хэлтэс ажиллаж эхэлсэн. Визийн мэдүүлгийг зөвхөн урьдчилан цаг авсан тохиолдолд хүлээн авна гэдгийг анхаарна уу. Та цагаа энд дарж тохирно уу. 2020 оны 11 дүгээр сарын 23-наас хойш ХБНГУ-ын ЭСЯ нь богиносгосон цагийн хуваариар ажиллаж байна.
Герман улсын хилээр нэвтрэх болзол, хөл хорионы журмын тухай мэдээллийг Та англи хэл дээр эндээс авч болно.