Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил

Гуравдагч оронд эзэмшсэн дээд боловсрол, мэргэжлийг, мэргэжлээрээ ажиллахыг хүлээн зөвшөөрүүлэх

өө.СС.жжжж - Нийтлэл

Оршин суух зорилгоор виз мэдүүлэх зарим нэг тохиолдолд Таны мэргэжлийг болон мэргэжлээрээ ажиллах эрхийг Германд хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай. Энэхүү шаардлага Таны визийн мэдүүлэгт хамааралтай эсэхийг Auslandsportal-аас, цаасан хэлбэрээр виз мэдүүлэх бол бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтаас харж болно. 

Дээд сургууль төгссөн бол

Та Германаас өөр улсад дээд боловсрол эзэмшсэн бол энэ нь хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Datenbank anabin мэдээллийн сангаас Та өөрийн сургуулиа Германд хүлээн зөвшөөрөгдсөн эсэхийг шалгаж болно. Таны төгссөн сургуулийн үнэлгээ „H+“ oder „H+/- байх ёстой бөгөөөд Таны эзэмшсэн дээд боловсрол „entspricht” эсвэл „gleichwertig” дүгнэлттэй байх ёстой. Энэхүү 2 дүгнэлтийг визийн мэдүүлэгт хавсаргаж өгнө. 

Дээрх болзлуудыг Таны төгссөн сургууль хангаагүй байх аваас Zeugnisbewertung von der Zentralstelle für ausländisches Bildungswesen (ZAB) -аар дамжуулан дээд боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрүүлэх өргөдөл гаргах хэрэгтэй.

Мэргэжлийн боловсрол эзэмшсэн бол 

Та Германаас өөр улсад мэргэжлийн боловсрол эзэмшсэн бол энэ хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Таны мэргэжлийн боловсролыг хүлээн зөвшөөрсөн тухай шийдвэрийг Та визийн мэдүүлэгтэй хавсаргаж өгөх хэрэгтэй. Anerkennungsportal -аас Та өөрийн эзэмшсэн мэргэжлийг Герман дахь аль байгууллага хариуцаж, хүлээн зөвшөөрөх талаар олж мэдэх боломжтой.

Мэргэжлээрээ ажил эрхлэх зөвшөөрөл

Энэхүү зөвшөөрөл нь зөвхөн Германд хуулиар зохицуулагдсан (reglementierte Berufe) мэргэжилд эмч, эрх зүй гэх мэтэд хамааралтай. Тухайн зөвшөөрлийг Герман дахь хүлээн холбогдох байгууллага олгодог. Anerkennungsportal -аас энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

эхлэл рүү очих