Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил
Үндэсний визийн мэдүүлгийг цаасан хэлбэрээр өгөх
Виз мэдүүлэх цаг авахаас өмнө
Визийн мэдүүлэгт бэлдэх
Оршин суух зорилгоос хамаарч визийн мэдүүлэгт шаардлагатай бичиг баримтыг цаасан хэлбэрээр өгөх шаардлагатай. Шаардагдах бичиг баримтыг санамж бичгийн дагуу бүрдүүлж визийн мэдүүлэгт хавсарган өгнө:
- Их, дээд сургууль, Коллеж, Их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд сурах, Их, дээд сургууль хайх/- элсэн орох өргөдөл гаргах (Studienplatzsuche/-bewerbung)
- Гуравдагч оронд эзэмшсэн мэргэжлийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ур чадвар дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварын зөрүүг нөхөн тэнцүүлэх
- бие даасан хөдөлмөр эрхлэлт (selbstständige/freiberufliche Tätigkeit)
Цаг тохирох
Элчин сайдын яаманд эсвэл VFS Global-д цагаа тохирох уу гэдэг нь оршин суух зорилгоос хамаарна:
Таны оршин сууух зорилго бие даасан хөдөлмөр эрхлэлт (selbstständige/freiberufliche Tätigkei) бол Элчин сайдын яамны цаг тохирох холбоосоор орж цагаа тохирно уу.
Таны оршин сууух зорилго Их, дээд сургууль, Коллеж, Их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд сурах, Их, дээд сургууль хайх/- элсэн орох өргөдөл гаргах (Studienplatzsuche/-bewerbung) эсвэл Гуравдагч оронд эзэмшсэн мэргэжлийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ур чадвар дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварын зөрүүг нөхөн тэнцүүлэх бол VFS Global цаг олгох холбоосоор орж цагаа тохирно уу.
Тохирсон цагтаа биечлэн ирэх үед
Тохирсон цагаасаа хоцролгүй ирнэ үү. Шаардагдах бичиг баримтыг санамж бичгийн дагуу бүрдүүлж визийн мэдүүлэгт хавсарган өгнө. Энэ үеэр Таны цээж зураг болон хурууны хээг авах бөгөөд эх хувиар авч ирсэн баримт бичгээ үлдээж визийн хураамж төлнө.
Визийн хураамж
| 18 нас хүрсэн виз мэдүүлэгч | 75,00 EUR |
| 18 нас хүрээгүй виз мэдүүлэгч | 37,50 EUR |
| Визийн хураамжтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Холбооны Гадаад Хэргийн яамны цахим хуудаснаас авах боломжтой. | |
Төлбөр төлөх
Та Элчин сайдын яаманд тохирсон цагтаа визээ мэдүүлэхээр биечлэн ирэхдээ хураамжаа монгол төгрөгөөр бэлнээр төлнө.
VFS Global төвд виз мэдүүлэх цаг тохирсон бол монгол визийн хураамжаа монгол төгрөгөөр бэлнээр эсвэл картаар төлөх боломжтой. VFS Global нь визийн хураамж дээр үйлчилгээний төлбөр 23,73 EUR нэмж авна гэдгийг ахаарна уу.
Мэдүүлгээ өгч хураамжаа төлсний дараа
Та визийн мэдүүлгийг Элчин сайдын яам шалгаж эхлэх бөгөөд оршин суух зорилго бөгөөд тухайн мэдүүлгээс хамаарч Герман дахь Гадаадын Иргэн Харьяат, Хөдөлмөрийн Товчоо гэх мэт байгууллагууд мөн шийдвэр гаргахад оролцох болно. Нэмэлт мэдээлэл, баримт бичиг шаардлагатай гэж үзвэл Тантай И-Мэйлээр эсвэл утсаар холбогтож энэ талаар мэдэгдэх болно.
Оршин суух зорилгоос болон тухайн мэдүүлгийн онцлогоос хамаарч шийдвэрлэх хугацаа харилцан адилгүй байдаг. Шийдвэр гарах хугацаа цөөн өдөр, хэдэн долоо хоног, гэр бүл рүүгээ нүүж очих тохиолдолд хэдэн сараар үргэлжилж болно.
Визийн мэдүүлгийн явцын талаарх лавлагаа
Виз мэдүүлснээс хойш эсвэл сүүлд нэмэлтээр бичиг баримт өгснөөс хойш 3 сар өнгөрсөн бол явцын талаарх лавлагаа хийж болно.
Явцын талаарх лавлагааг хийхдээ Холбоо тогтоох маягтыг ашиглах бөгөөд („Миний визтэй холбоотой тодруулга/ миний визийн мэдүүлгэнд өгөх нэмэлт“) гэсэн сэдвийг сонгож гадаад паспортын дугаар, мэдүүлгэнд өгсөн И-Мэйл хаягаа заавал бичих шаардлагатай. Дээрх 2 өгөгдөл байхгүй тохиолдолд Таны лавлагааг хэний мэдүүлэгт холбоотойг тогтоох боломжгүй бөгөөд хувь хүний мэдээллийг хамгаалах үүднээс хариулах боломжгүй.
Шийдвэр гарсан бол
Таны визийн мэдүүлгийг шийдвэрлэмэгц энэ талаар Танд мэдэгдэх болно. Онлайн визийн мэдүүлэг бол Auslandsportal-аар, цаасаар өгсөн визийн мэдүүлэг бол И-Мэйлээр эсвэл утсаар паспорт болон эх хувиар өгсөн бичиг баримтаа хэрхэн авах талаар мэдээлэл өгнө.
Зөвшөөрсөн шийдвэр буюу виз олгосон бол
Визийн мэдүүлгэнд зөвшөөрсөн шийд гарсан бол Таны гадаад паспортонд виз дарагдсан байна. Визийн наалтанд хэвлэгдсэн мэдээллүүд зөв эсэхийг шалгаж зөрүүтэй агууллага байх аваас паспорт олголт хийж буй ажилтанд нэн даруй мэдэгдэх хэрэгтэй. Зөрүүтэй мэдээлэл байгааг хожим нь мэдсэн бол Холбоо тогтоох маягтыг нээж („Миний визтэй холбоотой тодруулга/ миний визийн мэдүүлгэнд өгөх нэмэлт“) гэсэн сэдвийг сонгож гадаад паспортын дугаар, мэдүүлгэнд өгсөн И-Мэйл хаягаа заавал бичих шаардлагатай.
Татгалзсан шийдвэр буюу виз гараагүй бол
Татгалзсан шийд гарсан бол Таны гадаад паспортонд виз дарагдахгүй бөгөөд ямар учраас татгалзсан тухай дэлгэрэнгүй бичмэл тайлбар өгөх болно. Энэхүү тайлбар бичигт мөн эрх зүйн боломжийн талаарх мэдээлэл байна.
Та журмын дагуу шинээр дахин цаг тохирч, хураамжаа төлж визийн мэдүүлгээ дахин өгч болно. Шинээр өгсөн визийн мэдүүлгийг хамт өгсөн бичиг баримт дээр үндэслэн шийдвэрлэх болно.