Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил
VFS Global болон Элчин сайдын яамны хамтын ажиллагаа
Тус Элчин сайдын яам Шенгений визийн мэдүүлэг дээр VFS Global-тай хамтран ажилладаг. Үндэсний визийн мэдүүлгийн хувьд одоогоор Их, дээд сургууль, Коллеж, Их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд сурах, Их, дээд сургууль хайх/- элсэн орох өргөдөл гаргах болон Гадны мэргэжлийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ур чадвар дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварын зөрүүг нөхөн тэнцүүлэх мэдүүлгийг хүлээн авч байна.
VFS Global-ын үйл ажиллагааны хүрээ доорх хүрээнд хязгаарлагдана:
Цаг тохирох онлайн системийн хангамж
Виз мэдүүлэгчийн биометр мэдээллийг авах (цээж зураг, хурууны хээ)
Виз мэдүүлэгчийн өгсөн бичиг баримт болон визийн хураамжийг хүлээн авах, эдгээрийн Элчин сайдын яаманд хүргүүлэх
Гадаад паспорт болон Элчин сайдын яамнаас гаргасан шийдвэрийг битүүмжилсэн дугтуйтай нь виз мэдүүлэгчид олгох
VFS Global нь визийн мэдүүлгийг шалгах явцад, шийдвэрлэх хугацаанд мөн шийдвэрт ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх боломжгүй. Мөн Элчин сайдын яамнаас виз мэдүүлэгчид ямар шийдвэр гаргасан талаар мэдээллийг VFS Global-д өгдөггүй.
Хүлээн авсан визийн мэдүүлэг бүрт VFS Global нь үйлчилгээний хураамж болох 23,73 EUR-г авах ба үүнийгээ цаг тохироход эсвэл тохирсон цагтаа ирж визээ мэдүүлэхэд авна.
VFS Global-ын хаяг: Embassy One Building, 13. Etage, 1. khoroo, Sukhbaatar-Distrikt, Ulan Bator 14220, Mongolei.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Webseite von VFS Global.