Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил
Герман хэлний мэдлэг
Оршин суух виз мэдүүлэх зарим нэг тохиолдолд герман хэлийг тодорхой түвшинд эзэмшсэн байх шаардлагатай. Энэхүү шаардлага Таны визийн мэдүүлэгт хамааралтай эсэхийг Auslandsportal-аас, цаасан хэлбэрээр виз мэдүүлэх бол бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтаас харж болно.
Герман хэлний сертификат
Доорх сертификатуудын аль нэг нь Таны герман хэлний мэдлэгийг баталсан баримт болно:
Хэлний мэдлэгийг баталсан сертификат нь сүүлийн нэг жил дотор олгосон байх ёстой. Энэхүү хугацааг хэлний сертификат олгосон огноог бус харин шалгалт өгсөн он сараас эхлэн тооцно. 4 төрлийн (Modul) шалгалтаа нэг дор өгөөгүй бол хамгийн түрүүлж өгсөн шалгалтаас хугацааг эхлэн тооцно.
Германд хүлээн авах газраас гаргах тодорхойлолт
Сайн дурын алба, Мэргэжлийн боловсрол, Их сургууль, Коллеж, Гуравдагч оронд эзэмшсэн мэргэжлийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ур чадвар дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварын зөрүүг нөхөн тэнцүүлэх виз мэдүүлэх бол Герман дахь хүлээн авах газраас Таны герман хэлний мэдлэг хангалттай түвшинд байгаа тухай тодорхойлолт өгч болно. Энэхүү тодорхойлолтоос гадна Таны хэлний мэдлэгийн батлах баримт (Жишээ нь: аль нэг модулиар тэнцсэн сертификат, Хэлний курсэд сууж байсан тухай тодорхойлолт, ЕБ-ын эсвэл Их сургуульд Герман хэлийг сонгон суралцаж байсан дүнгийн хавтан, диплом, гэрчилгээ, Германд сургууль төгссөн диплом, гэрчилгээ) нэмж өгөх шаардлагатай.
Таны хэлний мэдлэг шаардлагатай түвшинд хүрээгүй байгаа тул Та Германд хэлний бэлтгэлд суух бол хэлний курсэд бүртгүүлсэн тухай тодорхойлолтыг хавсаргаж өгнө.