Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил

Визийн мэдүүлэгт төлөөлөх итгэмжлэл олгох

өө.СС.жжжж - Нийтлэл

Насанд хүрсэн хүн виз мэдүүлэхдээ насанд хүрсэн өөр нэгэн хүнд төлөөлөх итгэмжлэл олгож болно. Асран хамгаалах эрх бүхий эцэг эх мөн хүүхдийнхээ визийн мэдүүлгийг насанд хүрсэн өөр нэгэн хүнд төлөөлөх итгэмжлэл олгож болно.

Төлөөлөх эрхээ шилжүүлж буй хүн доорх маягтыг визийн мэдүүлэгтэй хамт өгнө:

  • Бүрэн гүйцэд бөглөж гарын үсгээ зурсан төлөөлөх итгэмжлэлийн маягтын эх хувь,18 нас хүрээгүй виз мэдүүлэгч бол энэхүү маягтыг бөглөж визийн мэдүүлэгт хавсаргана.

  • Төлөөлөгч, төлөөлүүлэгч хоёрын иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар 

Визээ мэдүүлсэний дараа ч мөн төлөөлөх итгэмжлэл гаргаж болох бөгөөд үүний тулд Холбоо тогтоох маягтаар („Миний визтэй холбоотой тодруулга/миний визийн мэдүүлэгт өгөх нэмэлт") гэсэн сэдвийг сонгож өөрийн гадаад паспортын дугаар болон визийн мэдүүлэгт өгсөн И-мэйл хаягаа бичиж илгээнэ. И-мэйлээр илгээх боломжгүй бол Германы зохих байгууллагаар баталгаажуулсан төлөөлөх итгэмжлэл олгох маягтыг визийн мэдүүлэгт нэмж өгнө.


 

эхлэл рүү очих