Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил
Насанд хүрээгүй виз мэдүүлэгчийн анхаарах зүйлс (18 наснаас доош)
Асран хамгаалах эрх бүхий эцэг эхээр дамжуулан виз мэдүүлэх
Насанд хүрээгүй хүүхэд (18 наснаас доош) ганцаараа визийн мэдүүлэг өгөх боломжгүй. Асран хамгаалах эрх бүхий эцэг эх хоёулаа виз мэдүүлэхэд заавал биечлэн ирэх ёстой. Германд байгаа эцэг эх рүүгээ нүүж очих виз мэдүүлэх бол эх орондоо байгаа эцэг эхийн нэг нь төлөөлж визийн мэдүүлгийг өгч болно. Асран хамгаалах эрх бүхий эцэг эх нь виз мэдүүлэхэд ирэх боломжгүй бол хэн нэгэнд итгэмжлэл олгож болно.
Тохирсон цагтаа визээ мэдүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг эх хувиар нь авчрах ёстой:
Эцэг эхийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт
Хүүхдийн төрсний гэрчилгээ
Эцгийн нэр бичигдээгүй төрсний гэрчилгээтэй бол: Эхийн E-Mongolia-аас гаргаж авсан (Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (гадаад хэлээр), Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (гадаад хэлээр))
Эцэг эх нас барсан бол: Нас барсны гэрчилгээ
Асран халамжлах эрх шилжсэн бол: Асран халамжлах тогтоол
Шүүхийн шийдвэрээр асран хамгаалах эрх тогтоосон бол: Шүүхийн шийдвэр, давж заалдаагүй тухай тодорхойлолт
Германд нүүж очихыг зөвшөөрөх
Асран хамгаалах эрх бүхий эцэг эхийн аль нэг Монголдоо үлдэж байгаа бол хүүхдээ Герман руу нүүж очихад татгалзах зүйлгүй талаар бичгэн зөвшөөрөл өгөх ёстой. Үүний тулд энэхүү маягтыг „Einverständnis zur Übersiedlung von Kindern nach Deutschland" бүрэн гүйцэд бөглөж гарын үсгээ зураад виз мэдүүлэхдээ биечлэн авч ирнэ.
Эцэг эх виз мэдүүлэхэд биечлэн ирэх боломжгүй бол:
Германы зохих байгууллагаар гарын үсгийг баталгаажуулсан „Einverständnis zur Übersiedlung von Kindern nach Deutschland" маягтыг визийн мэдүүлэгт хамт өгнө
- Германы зохих байгууллагаар баталгаажуулсан иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар