Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил

Баримт бичгийн орчуулга ба үнэн зөвийг гэрчилсэн баталгаа

өө.СС.жжжж - Нийтлэл

Визийн мэдүүлэгт өгч буй зарим нэг баримт бичгийг орчуулга болон тухайн баримт бичгийг үнэн зөвийг гэрчилсэн баталгааны хамт өгөх ёстой байда. Энэхүү шаарлдлага Таны визийн мэдүүлэгт хамаатай эсэхийг Та доорх мэдээллээс шалгаж үзнэ үү. 

Орчуулга

Герман, англиас бусад хэл дээр бичигдсэн баримт бичгийг дээрх хоёр хэлний аль нэг дээрх орчуулгын хамт өгөх шаардлагатай.  

Энэхүү орчуулгыг хийж буй хүн нь албан ёсоор орчуулга хийх эрхтэй бөгөөд тангараг өргөсөн эсвэл орчуулга хийх итгэмжлэлтэй байх ёстой. эсвэл „Монголын Мэргэшсэн Орчуулагчдын Хөгжлийн Холбоо“ – ны гшгүүн байх ёстой. Орчуулганд өгөх бичиг баримтыг заавал эх хувиар авч очиж ёстой. 

Үнэн зөвийг гэрчилсэн баталгаа 

Визийн мэдүүлэгт өгч буй дараах баримт бичгийг үнэн зөвийг гэрчилсэн баталгааны хамт өгөх шаардлагатай:  

  • Иргэний бүртгэл мэдээллээс олгосон баримт бичиг

  • Боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх диплом

  • Шүүхийн шийдвэр

Баримт бичгийг үнэн зөвийг гэрчилсэн баталгааны эх хувийг визийн мэдүүлэгт өгөх ёстой. Герман, англиас бусад хэл дээр бичигдсэн баталгааг дээрх хоёр хэлний аль нэг дээрх орчуулгын хамт өгөх шаардлагатай. 

Германы CIEC баримт бичиг

Германы албан байгууллагаас олгосон CIEC баримт бичгийн хувьд үнэн зөвийг гэрчилсэн баталгаа өгөх шаардлагагүй. CIEC-баримт бичгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Холбооны Гадаад хэргийн яамны цахим хуудаснаас авна уу. [https://www.auswaertiges-amt.de/de/service/konsularinfo/internationaler-urkundenverkehr].

Монголын баримт бичиг

Монголын албан байгууллагаас олгосон баримт бичгийг E-Mongolia-аас гаргаж авсан зөвийг гэрчилсэн баталгааны хамт өгнө. Тухайн баталгаа сүүлийн нэг сарын дотор олгосон байх ёстой бөгөөд зүүн доод буланд QR-кодтой болон шалгах дуагаар нь XXXX-XXXX-XXXX-XXXX форматаар бичигдсэн байх ёстой. 

Доорх холбоосуудаар орж өөрт шаардлагатай Баримт бичгийг үнэн зөвийг гэрчилсэн баталгааг гаргаж өгөх боломжтой: 

Монголын баримт бичигE-Mongolia-с гаргаж авсан лавлагаа
GeburtsurkundeТөрсний бүртгэлийн лавлагаа (гадаад хэлээр) (REFERNCE OF BIRTH CERTIFICATE)
NamensänderungsbescheinigungОвог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа
LedigkeitsbescheinigungWenn die betroffene Person noch nie verheiratet war: Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (гадаад хэлээр) (REFERENCE PROVIDED TO UNMARRIED PERSON)

Wenn die betroffene Person bereits verheiratet war und zum Zeitpunkt der Ausstellung geschieden/verwitwet ist: Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (гадаад хэлээр) (REFERENCE OF UNMARRIED STATUS)
EheurkundeГэрлэсний бүртгэлийн лавлагаа (гадаад хэлээр) (REFERENCE OF MARITAL STATUS)
EhescheidungsurkundeГэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа
EhewiederherstellungsbescheinigungГэрлэлт сэргээсний бүртгэлийн лавлагаа
SterbeurkundeНас барсны бүртгэлийн архивын лавлагаа
  
Notarielle Urkunde (z.B. Vollmacht)Нотариатын үйлдэл гэрчлүүлсэн эсэх лавлагаа
Gerichtsentscheidung (z.B. Ehescheidung, Sorgerecht)Zur Beantragung einer vom Gericht beglaubigten Kopie: Шүүхийн баримтын лавлагаа
  
Schulabschluss (weiterführende Schule)

Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт

Studienbescheinigung

Их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт

Hochschulabschluss

Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт

  
Bescheinigung über gezahlte SozialversicherungsbeiträgeНийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
Handelsregisterauszug 
  
FührungszeugnisИргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт (гадаад хэлээр) (REFERENCE ON CIVIL CRIMINAL RECORDS)

Бусад орнуудын албан байгуулагаас олгосон баримт бичиг

Бусад орнуудын албан байгуулагаас олгосон баримт бичгийн хувьд үнэн зөвийг гэрчилсэн баталгаа нь Апостиль (Apostille) эсвэл Legalisation хэлбэрээр визийн мэдүүлэгт өгнө. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Холбооны Гадаад Хэргийн цахим хуудаснаас авна уу.

эхлэл рүү очих