Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил
Эрүүл мэндийн даатгал
Германд оршин суухад Танд эрүүл мэндийн даатгал шаардлагатай. Эрүүл мэндийн даатгал нь Германд нэвтрэн орох өдрөөс эхлэн оршин суух нийт хугацааг хамарсан байх ёстой. Германд байх нийт хугацаа нэг жилээс илүү бол эхний нэг жилийн эрүүл мэндийн даатгалын баримтыг визийн мэдүүлгэнд өгөхөд хангалттай.
Төрийн эрүүл мэндийн даатгал (Gesetzliche Krankenversicherung)
Та Германд очсоны дараа төрийн эрүүл мэндийн даатгалд (Gesetzliche Krankenversicherung) хамрагдах боломжтой байгаа хэдий ч визийн мэдүүлэгт эхний 3 сарыг хувийн даатгалд (Incoming-Versicherun) хамрагдсан баримтыг нэмж өгөх шаардлагатай.
Хувийн эрүүл мэндийн даатгал
Германд байх нийт хугацаанд Та хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдахаар төлөвлөж байгаа бол энгийн аяллын эрүүл мэндийн даатгал хангалттай биш гэдгийг анхаарна уу. Таны сонгож буй хувийн эрүүл мэндийн даатгал нь зарчмын хувьд төрийн даатгалтай ижил нөхцөлтэй байх ёстой. Энэ нь ялангуяа аливаа өвчин түүнээс үүдэлтэй эмчилгээний зардалд ямар нэгэн хязгаарлалт, үйлчлэхгүй өвчний төрөл гэх мэтийг заасан байж болохгүй. Мөн хувийн даатгал нь насны хязгаар, хөдөлмөрийн харилцаа дуусахад, оршин суух зөвшөөрлийн статус өөрчлөгдөх, оршин суух эрхээ алдах гэх мэтийн нөхцөл байдалд хүчингүй болох заалтыг агуулсан байж болохгүй.