Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил

Монголын баримт бичгийг хянан шалгах ажиллагаа

өө.СС.жжжж - Нийтлэл

Визийн мэдүүлгийг шийдвэрлэх, Германы иргэншил тогтоох болон герман гадаад паспорт олгох явцад бодит байдал, эрх зүйн харилцааг нотлох зорилгоор Төрсний гэрчилгээ, Гэрлэлтийн баталгаа, Нас барсны гэрчилгээ, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Шүүхийн шийдвэр зэрэг баримт бичгийг ашиглах шаардлага гардаг. Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийн хувьд эх хувь болон E-Mongolia системээс гаргаж авсан лавлагаа байхад ихэнхдээ хангалттай.

Зарим нэг онцгой тохиолдолд тухайн баримт бичгийг эрх бүхий байгууллагаас олгосон эсэх, мөн агуулгын хувьд үнэн зөвийг тогтоохын тулд Элчин сайдын яамны хамтын ажиллагааны өмгөөлөгчөөр дамжуулан хянан шалгах шаардлага үүсдэг. Ийм тохиолдолд Элчин сайдын яамнаас Танд тусгайлан мэдэгдэх болно.

Хянан шалгах ажиллааны явц

Тухайн баримт бичигт нэр  нь бичигдсэн хүн биечлэн Элчин сайдын яаманд ирнэ. Насанд хүрээгүй бол асран хамгаалах эрх бүхий эцэг эхийн аль нэг нь ирэх ёстой.

Дараах баримт бичгийн эх хувийг авч ирнэ:

  • Гадаад паспорт, иргэний үнэмлэх
  • Хянан шалгах баримт бичиг
  • Fragebogen-г бүрэн гүйцэд бөглөж гарын үсгээ зурсан байна
  • Vollmacht-г бүрэн гүйцэд бөглөж гарын үсгээ зурсан байна
  • Хураамжийг бэлнээр монгол төгрөгөөр

Хураамж 

  • Нэг баримт бичгийг хянан шалгах хураамж - 100 EUR
  • Тухайн баримт бичгийг Улаанбаатар хотоос өөр газар, орон нутагт олгогдсон бол нэмэлт 400 EUR 

Элчин сайдын яамны зүгээс баримт бичгийг хянан шалгахад хураамж нэмж авдаггүй. Дээр дурдсан мөнгөн дүн нь гагцхүү хамтран ажиллах эрх бүхий өмгөөлөгчийн ажлын хөлс болно. Нийт мөнгөн дүнг Та хянан шалгах ажил эхлэхээс өмнө Элчин сайдын яаманд бэлнээр, монгол төгрөгөөр тушаах бөгөөд төлбөр төлсөн баримтыг хүлээн авна.

Хянан шалгах хугацаа

Хянан шалгах ажиллагаа нь журмын дагуу хэдэн долоо хоногоос хэдэн сарын хугацаанд үргэлжилнэ. Баталгаажуулах ажил бүрэн дууссаны дараа Элчин сайдын яамнаас Танд мэдэгдэх болно.

эхлэл рүү очих