Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил
Auslandsportal-аар дамжуулан үндэсний виз онлайнаар мэдүүлэх
Виз мэдүүлэх цаг авахаас өмнө
Визийн мэдүүлэгт бэлдэх
Auslandsportal дээр бүртгэл үүсгэнэ. Өөрт тохирсон оршин суух зорилго болон Таны визийн мэдүүлгийг хүлээн авах төлөөлөгчийн газрыг сонгоно. Асуумжид хариулж маягтыг бөглөөд визийн мэдүүлгэд шаардлагатай баримт бичгүүдээ татаж оруулна. Бүрэн гүйцэд болсон мэдүүлгийг илгээнэ. „Оршин суугаа хаяг ба холбоо тогтоох“ гэсэн хэсэгт E-Mail хаягаа болон утасны дугаараа заавал бичнэ. И-мэйл хаягаа болон утасны дугаараа зөв бичсэн эсэхээ сайтар шалгаарай. ЭСЯ-наас Тантай И-Мэйлээр эсвэл утсаар холбогдоно.
Дараах зорилгоор оршин суух виз мэдүүлэх гэж байгаа бол доорх зааварчилгааг сайтар анхаарна уу:
- Хүүхэд асрагч (Au-Pair)
- Сайн дурын алба (Freiwilligendienst)
- Хэлний курс (Sprachkurs)
- Судалгааны ажил (Forschung)
Хүлээлгийн жагсаалт
Визийн мэдүүлгийн тоо хэт их болсон тохиолдолд мэдүүлгийг илгээх боломж түр хугацаагаар хязгаарлагдаж болно. Ийм тохолдолд хүлээлгийн жагсаалтанд бүртгүүлэх хэрэгтэй. Мэдүүлгийг илгээх боломжтой болмогц Auslandsportal-аар дамжуулан Танд мэдэгдэх болно. Хүлээлгийн жагсаалтад байх хооронд Та өөрийн мэдүүлгийг засварлах, дутуу бичиг баримтаа нэмж оруулах боломжтой.
Урьдчилсан хяналт
Оршин суух зорилгоос хамаарч Элчин сайдын яам эсвэл визийн мэдүүлэг хүлээн авах түнш байгуулллага болох VFS Global. Таны мэдүүлгийг бүрэн гүйцэд, үнэн зөв байгаа эсэхийг хянаж үзэх бөгөөд ямар нэгэн баримт бичиг дутуу, шаардлага хангаагүй эсвэл алдаатай мэдээлэл байх аваас Auslandsportal-аар дамжуулан Танд мэдэгдэх болно.
Цаг тохирох
Урьдчилсан хяналт хийгдэж Таны мэдүүлгийг бүрэн гүйцэд, шаардлага хангаж байна гэж үзвэл цаг тохирох холбоос бөгөөд эх хувь нь заавал байх ёстой баримт бичгийн жагсаалтыг Auslandsportal-аар илгээнэ. Оршин суух зорилгоос хамаарч Элчин сайдын яаманд эсвэл түнш байгуулллага болох VFS Global-д [Verlinkung zum Artikel „Kooperation mit VFS Global“] биечлэн очиж визийн мэдүүлгээ өгнө.
Тохирсон цагтаа биечлэн ирэх үед
Тохирсон цагаасаа хоцролгүй ирнэ үү. Танд илгээсэн жагсаалтад заасан баримт бичгүүдийг эх хувийг авч ирнэ. Энэ үеэр Таны цээж зураг болон хурууны хээг авах бөгөөд эх хувиар авч ирсэн баримт бичгээ үлдээж визийн хураамж төлнө.
Визийн хураамж
| 18 нас хүрсэн виз мэдүүлэгч | 75,00 EUR |
| 18 нас хүрээгүй виз мэдүүлэгч | 37,50 EUR |
| Визийн хураамжтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Холбооны Гадаад Хэргийн яамны цахим хуудаснаас авах боломжтой. | |
Төлбөр төлөх
Та Элчин сайдын яаманд тохирсон цагтаа визээ мэдүүлэхээр биечлэн ирэхдээ хураамжаа монгол төгрөгөөр бэлнээр төлнө.
VFS Global төвд виз мэдүүлэх цаг тохирсон бол монгол визийн хураамжаа монгол төгрөгөөр бэлнээр эсвэл картаар төлөх боломжтой. VFS Global нь визийн хураамж дээр үйлчилгээний төлбөр 23,73 EUR нэмж авна гэдгийг ахаарна уу.
Мэдүүлгээ өгч хураамжаа төлсний дараа
Та визийн мэдүүлгийг Элчин сайдын яам шалгаж эхлэх бөгөөд оршин суух зорилго бөгөөд тухайн мэдүүлгээс хамаарч Герман дахь Гадаадын Иргэн Харьяат, Хөдөлмөрийн Товчоо гэх мэт байгууллагууд мөн шийдвэр гаргахад оролцох болно. Нэмэлт мэдээлэл, баримт бичиг шаардлагатай гэж үзвэл Тантай И-Мэйлээр эсвэл утсаар холбогтож энэ талаар мэдэгдэх болно.
Оршин суух зорилгоос болон тухайн мэдүүлгийн онцлогоос хамаарч шийдвэрлэх хугацаа харилцан адилгүй байдаг. Шийдвэр гарах хугацаа цөөн өдөр, хэдэн долоо хоног, гэр бүл рүүгээ нүүж очих тохиолдолд хэдэн сараар үргэлжилж болно.
Визийн мэдүүлгийн явцын талаарх лавлагаа
Виз мэдүүлснээс хойш эсвэл сүүлд нэмэлтээр бичиг баримт өгснөөс хойш 3 сар өнгөрсөн бол явцын талаарх лавлагаа хийж болно.
Явцын талаарх лавлагааг хийхдээ Холбоо тогтоох маягтыг ашиглах бөгөөд („Миний визтэй холбоотой тодруулга/ миний визийн мэдүүлгэнд өгөх нэмэлт“) гэсэн сэдвийг сонгож гадаад паспортын дугаар, мэдүүлгэнд өгсөн И-Мэйл хаягаа заавал бичих шаардлагатай. Дээрх 2 өгөгдөл байхгүй тохиолдолд Таны лавлагааг хэний мэдүүлэгт холбоотойг тогтоох боломжгүй бөгөөд хувь хүний мэдээллийг хамгаалах үүднээс хариулах боломжгүй.
Шийдвэр гарсан бол
Таны визийн мэдүүлгийг шийдвэрлэмэгц энэ талаар Танд мэдэгдэх болно. Онлайн визийн мэдүүлэг бол Auslandsportal-аар, цаасаар өгсөн визийн мэдүүлэг бол И-Мэйлээр эсвэл утсаар паспорт болон эх хувиар өгсөн бичиг баримтаа хэрхэн авах талаар мэдээлэл өгнө.
Зөвшөөрсөн шийдвэр буюу виз олгосон бол
Визийн мэдүүлгэнд зөвшөөрсөн шийд гарсан бол Таны гадаад паспортонд виз дарагдсан байна. Визийн наалтанд хэвлэгдсэн мэдээллүүд зөв эсэхийг шалгаж зөрүүтэй агууллага байх аваас паспорт олголт хийж буй ажилтанд нэн даруй мэдэгдэх хэрэгтэй. Зөрүүтэй мэдээлэл байгааг хожим нь мэдсэн бол Холбоо тогтоох маягтыг нээж („Миний визтэй холбоотой тодруулга/ миний визийн мэдүүлгэнд өгөх нэмэлт“) гэсэн сэдвийг сонгож гадаад паспортын дугаар, мэдүүлгэнд өгсөн И-Мэйл хаягаа заавал бичих шаардлагатай.
Татгалзсан шийдвэр буюу виз гараагүй бол
Татгалзсан шийд гарсан бол Таны гадаад паспортонд виз дарагдахгүй бөгөөд ямар учраас татгалзсан тухай дэлгэрэнгүй бичмэл тайлбар өгөх болно. Энэхүү тайлбар бичигт мөн эрх зүйн боломжийн талаарх мэдээлэл байна.
Та журмын дагуу шинээр дахин цаг тохирч, хураамжаа төлж визийн мэдүүлгээ дахин өгч болно. Шинээр өгсөн визийн мэдүүлгийг хамт өгсөн бичиг баримт дээр үндэслэн шийдвэрлэх болно.