Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил

Хэлний курсэд сурах визийг Auslandsportal-аар онлайн мэдүүлэх

өө.СС.жжжж - Нийтлэл

Arbeitsaufnahme mit Berufserfahrung“ гэсэн визийн ангиллыг сонгож бүртгэл үүсгэнэ. Бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийг татаж оруулахдаа өөрт хамааралгүй хэсэгт хоосон PDF маягт оруулж хамаарал бүхий баримт бичгүүдийг доорх дарааллаар татаж оруулна уу:

Баримт бичигТатаж оруулах баримт бичиг
Pass
  • Гадаад паспорт
Anerkennung der beruflichen Qualifikation in Deutschland 
  • Хэлний курсэд бүртгүүлсэн баримт нь хичээл явагдах газар, хугацаа, долоо хоногт хэдэн цагаар ямар түвшний хичээл орох болон төлбөрийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай
  • Төлбөрийг барагдуулсан, урьдчилгаа хийсэн баримт (жишээ нь: тооцооны хуудас, гүйлгээ хийсэн дансны хуулга)
  • Хэлний курсын төлбөрийг хэрхэн барагдуулах тухай баримт бичиг (Жишээ нь: өөрийн орлогыг, санхүүгийн чадварыг нотолсон баримт, дансны хуулга, ивээн тэтгэгч байгаа бол батлан даалт гаргаж байгаа тухай захидал болон холбогдох хөрөнгийн баталгаа)
Nachweis über qualifizierte Berufserfahrung
  • Өнөөг хүртэл герман хэлийг ямар түвшинд эзэмшсэн тухай баримтууд. Хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлсон Сертификат, хэлний курсэд суусан тухай тодорхойлолт.
Erklärung zum Beschäftigungsverhältnis
  • Оршин суух зорилгын талаар дэлгэрэнгүй бичсэн захидал (Motivationsschreiben). 2 нүүрт багтаасан энэхүү захидал нь дараах мэдээллийг агуулж байх шаардлагатай:
    • Хэлний курсэд сурах үеийн зардлыг Та хэрхэн санхүүжүүлэх вэ?
    • Германд хэлний курсэд сурснаар Та ямар зорилгод хүрэхийг зорьж байгаа вэ?
    • Таны одоогийн аж амьдрал ямар байгаа вэ? Сурч байгаа юу, ямар ажил эрхэлж байна, гэр бүлийн байдал, хэнтэйгээ амьдардаг вэ? Яг энэ цаг мөчид юуны учраас Германд хэлний курсэд сурахаар шийдсэн бэ?
    • Германд хэлний курсэд сурсаны дараагаар Та ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Германд хэлний курсэд сурах нь Таны болвсрол, мэргэжил эзэмших хэтийн зорилгод хэрхэн тус нэмэр болж байна?
    • Германд хэлний курсэд сурах боломжийн талаар Та хэрхэн олж мэдсэн бэ? Одоо очих гэж байгаа хэлний курсээ Та хэрхэн олсон бэ? Та ямар нэгэн байгууллага, хувь хүнээр зуучлуулсан бол энэ талаараа тодорхой мэдээлэл өгөн үү.

  • Өнөөг хүртэл эзэмшсэн боловсрол, мэргэжил, эрхэлж байгаа/байсан ажил, гадаад хэлний болон бусад мэдлэг чадвараа бүгдийг гүйцэд оруулсан хүснэгтчилсэн намтрыг доорх баримт бичгийн хамт өгнө:
Erklärung zur Absicht der Beschäftigungsausübung
  • Амьжиргааны зардлыг санхүүжүүлэх баталгаа: Хязгаарлагдмал эрхтэй данс (Sperrkonto). Нэг сарын 1.091 EUR эсвэл албан ёсны батлан даалтын маягт (Verpflichtungserklärung). Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.
Nachweis über eine Krankenversicherung
  • Эрүүл мэндийн даатгалын баримт (тогтсон журмын дагуу хувийн иж бүрэн эрүүл мэндийн даатгал). Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.
эхлэл рүү очих