| Erklärung zur Absicht der Beschäftigungsausübung | Холбооны Хөдөлмөрийн Товчооны санамж бичгийг хүлээн авч уншиж танилцсан гэдгээ баталгаажуулсан (Empfangsbestätigung)-ийг бүрэн гүйцэд бөглөж гарын үсгээ зурсан байна. Энэхүү маягтыг доорх цахим холбоосоор орж татаж авна. Санамж бичгийг Холбооны Хөдөлмөрийн Товчооны цахим хуудаснаас авах боломжтой. Герман хэлний A1 GER түвшний мэдлэгтэйг нотлох сертификат. Хэлний мэдлэгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу. - Өнөөг хүртэл эзэмшсэн боловсрол, мэргэжил, эрхэлж байгаа/байсан ажил, гадаад хэлний болон бусад мэдлэг, чадвараа бүгдийг гүйцэд оруулсан хүснэгтчилсэн намтрыг доорх баримт бичгийн хамт өгнө:
- Оршин суух зорилгын талаар дэлгэрэнгүй бичсэн захидал (Motivationsschreiben). 2 нүүрт багтаасан энэхүү захидал нь дараах мэдээллийг агуулж байх шаардлагатай:
- Хүүхэд асрагчаар ажилласнаар Та ямар зорилгод хүрэхийг зорьж байгаа вэ?
- Таны одоогийн аж амьдрал ямар байгаа вэ? Сурч байгаа юу, ямар ажил эрхэлж байна, гэр бүлийн байдал, хэнтэйгээ амьдардаг вэ? Яг энэ цаг мөчид юуны учраас хүүхэд асрагчаар Германд ажиллахаар/оршин суухаар шийдсэн бэ?
- Хүүхэд асрагчаар ажилласны дараагаар Та ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Энэхүү хөтөлбөрөөр Германд ажиллаж амьдрах нь Таны болвсрол, мэргэжил эзэмших хэтийн зорилгод ямар байдлаар тус нэмэр болж байна?
- Герман хэл, Герман Улсын соёлыг Та хэр сонирхдог вэ? Энэ талаар өөрийн санал бодлоос хуваалцана уу.
- Та өнөөг хүртэл хаана, хэрхэн, ямар хугацаагаар герман хэл сурч үзэж байсан бэ? Одоо Таны герман хэлний мэдлэгийн түвшин ямар шатанд байгаа вэ? Хэлний мэдлэгийг батлах баримтуудаа (сертификат, хэлний курсэд суусан тодорхойлолт) хавсаргаж өгнө үү.
- Хүүхэд асрагчаар ажиллах боломжийн талаар Та хэрхэн олж мэдсэн бэ? Одоо очих гэж байгаа айлаа Та хэрхэн олсон бэ? Та ямар нэгэн байгууллага, хувь хүнээр зуучлуулсан бол энэ талаараа тодорхой мэдээлэл өгнө үү.
- Очих гэж буй айлтайгаа хэзээнээс хойш холбоотой байгаа вэ? Мэдээлэл харилцааны ямар хэлбэрийг ашиглаж холбогддог вэ?
|