Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил

Сайн дурын алба хаах визийг Auslandsportal-аар онлайн мэдүүлэх

өө.СС.жжжж - Нийтлэл

Arbeitsaufnahme mit Berufserfahrung“ гэсэн визийн ангиллыг сонгож бүртгэл үүсгэнэ. Бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийг татаж оруулахдаа өөрт хамааралгүй хэсэгт хоосон PDF маягт оруулж хамаарал бүхий баримт бичгүүдийг доорх дарааллаар татаж оруулна уу:

Баримт бичигТатаж оруулах баримт бичиг
Pass
  • Гадаад паспорт
Anerkennung der beruflichen Qualifikation in Deutschland 
  • Сайн дурын алба (Freiwilligendienst)- Хэлцэл (Vereinbarung) дээр сайн дурын алба хаах салбараас хамаарч дараах талууд гарын үзсгээ зурсан байх ёстой:
    • Холбооны сайн дурын алба (BFD) бол: Хүлээн авагч байгууллага (Einsatzstelle), Виз мэдүүлэгч, Холбооны гэр бүлийн ба иргэний нийгмийн газар (BAFzA), Зохион байгуулагч байгууллага (Träger) болон Zentralstelle
    • Нийгмийн сайн дурын алба(FSJ), Сайн дурын экологийн алба (FÖJ) бол: Виз мэдүүлэгч, Зохион байгуулагч байгууллага (Träger), зарим тохиолдолд Хүлээн авагч байгууллага (Einsatzstelle) 
Nachweis über qualifizierte Berufserfahrung
  • Герман хэлний В1 GER түвшний мэдлэгтэйг нотлох баримт (сертификат, Хүлээн авагч байгууллагаас виз мэдүүлэгчийн хэлний мэдлэг нь хангалттай байгаа гэдгийг баталтодорхойлолт). Хэлний мэдлэгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.
Erklärung zum Beschäftigungsverhältnis
Erklärung zur Absicht der Beschäftigungsausübung
  • Оршин суух зорилгын талаар дэлгэрэнгүй бичсэн захидал (Motivationsschreiben). 2 нүүрт багтаасан энэхүү захидал нь дараах мэдээллийг агуулж байх шаардлагатай:
    • Сайн дурын алба хааснаар Та ямар зорилгод хүрэхийг зорьж байгаа вэ?
    • Таны одоогийн аж амьдрал ямар байгаа вэ? Сурч байгаа юу, ямар ажил эрхэлж байна, гэр бүлийн байдал, хэнтэйгээ амьдардаг вэ? Яг энэ цаг мөчид юуны учраас Германд сайн дурын алба хаахаар шийдсэн бэ?
    • Сайн дурын алба хаасны дараагаар Та ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Энэхүү хөтөлбөрөөр Германд ажиллаж, амьдрах нь Таны болвсрол, мэргэжил эзэмших хэтийн зорилгод хэрхэн тус нэмэр болж байна?
    • Германд сайн дурын алба хаах боломжийн талаар Та хэрхэн олж мэдсэн бэ? Одоо очиж ажиллах гэж буй байгууллагаа Та хэрхэн олсон бэ? Та ямар нэгэн байгууллага, хувь хүнээр зуучлуулсан бол энэ талаараа тодорхой мэдээлэл өгөн үү.
    • Очих гэж буй Зохион байгуулагч байгууллага (Träger)Хүлээн авагч байгууллагатайгаа (Einsatzstelle) хэзээнээс хойш холбоотой байгаа вэ? Мэдээлэл харилцааны ямар хэлбэрийг ашиглаж холбогддог вэ?
Nachweis über eine Krankenversicherung
  • Эрүүл мэндийн даатгалын баримт (тогтсон журмын дагуу төрийн даатгалд хамрагдсан баримт болон эхний 3 сарын аяллын эрүүл мэндийн даатгал). Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.
эхлэл рүү очих