Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Консулын  цаг

тамга

тамга, © colourbox

нийтлэл

Консулын цагаар үйлчилгээ авахын тулд заавал урьдчилан цаг тохирсон байх шаардлагатай

Консулын цагаар дараах үйлчилгээг авч болох ба үүнд заавал урьдчилан цаг тохирсон байх шаардлагатай. Цаг тохирох


Баримт бичгийн хуулбарыг баталгаажуулах

Баримт бичгийн хуулбарыг баталгаажуулахын тулд Элчин сайдын яаманд уг баримт бичгийн эх хувь болон баталгаажуулах хуулбарыг авчирч өгөх шаардлагатай. Хуулбар баталгаажуулсны хураамжийг төгрөгөөр төлнө.

Гарын үсгийг баталгаажуулах

Ямар нэгэн маягт, албан бичиг дээрх гарын үсгийг баталгаажуулахдаа Элчин сайдын яамны консулын хэлтэст гадаад паспорттайгаа (нэг хуулбарын хамт) биечлэн ирнэ. Баталгаажуулалтын хураамжийг төгрөгөөр төлнө.

Орчуулга

Элчин сайдын яам орчуулгын баталгаажуулалт хийдэггүй. Герман улсын албан байгууллага баталгаажуулсан орчуулга шаардаж байгаа бол та Германд хүлээн зөвшөөрөгдсөн орчуулагчид хандана уу.

Тэтгэврийн асуудал

Элчин сайдын яам тэтгэвэртэй холбоотой асуудлаар тодорхойлолт олгох боломжтой. Ийм баримт бичгийг тэтгэвэрийн даатгалын газраас шаардаж байгаа бол тэтгэвэрийн даатгалын газраас олгосон бөглөх маягт, Монгол улсын иргэний үнэмлэх эсхүл гадаад паспортаа авч ирнэ. Тэтгэвэрийн тодорхойлолтыг үнэ төлбөргүй хийдэг.

Хязгаарлагдмал эрхтэй данс нээлгэх

Герман улсын аль нэгэн банк Таны гарын үсгийг баталгаа, Таны паспортын баталгаажсан хуулбарыг данс нээлгэхэд шаардлагатай гэвэл германы ЭСЯ энэхүү баталгааг хийж болно.

Тухайн банкны данс нээлгэх маягтыг бөглөөд гарын үсгээ зуралгүйгээр авчирна.

Иргэний үнэмлэх (одоогийн оршин сууж буй хаягийн бүртгэлтэй байх ёстой).

Хүчинтэй гадаад паспортынхаа гарын үсэг зурсан хуудасны нэг хувь хуулбар (сунгалт хийлгэсэн бол мөн тэр хуудасны хуулбарыг хамт өгнө).

Паспортын хуулбарыг монгол нотариатаар баталгаажуулах шаардлагагүй.

Гарын үсэг баталгаажуулахад 15 Евро, паспортын хуулбарыг баталгаажуулахад 10 Еврогийн хураамжийг монгол төгрөгөөр төлнө

18 нас хүрээгүй хүүхэд данс нээлгэхэд асран хамгаалагчийн зөвшөөрөл хэрэгтэй. Асран хамгаалагч нь мөн гадаад паспорт, иргэний үнэмлэхээ тус бүр нэг хувь хуулбарын хамт өгнө.

Хязгаарлагдмал эрхтэй данс нээлгэх нь хувь хүн, банк хоёрын хооронд зохицуулагдах асуудал тул Элчин сайдын яам энэ талаар зөвлөлгөө өгөх боломжгүй. Данс нээлгэх нөхцөл, шаардагдах бичиг баримт, данс нээлгэх хугацаа г.м асуудлыг Та тухайн банкнаас тодруулах хэрэгтэй.

Тодорхойлолт

Элчин сайдын яам консулын тодорхойлолт олгох боломжтой. Жишээ нь виз мэдүүлээгүй болохыг тодорхойлох.  Ийм тодорхйололт төлбөртэй байдаг.

Цагдаагийн газрын тодорхойлолт (Führungszeugnis)

Хэрэв танд Герман улсын цагдаагийн газрын тодорхойлолт шаардлагатай байгаа бол та тохирох маягтыг бөглөж Элчин сайдын яаманд Монгол улсын иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хамт авч ирнэ. Элчин сайдын яам гарын үсгийн баталгаажуулалтын хураамжийг төгрөгөөр, Герман улсад цагдаагийн газрын тодорхойлолтын хураамжийг еврогоор төлөх ёстойг анхаарна уу.

Тээврийн хэрэгслийн хасалт хийлгэх тухай

2007 оны 3 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон Тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн журмын 13 дугаар зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийн гэрчилгээ (Fahrzeugschein) болон тээврийн хэрэгслийн дагалдах баримт (Fahrzeugbrief) зохих журмын дагуу тохирч байх ёстой.

Худалдсан ба худалдан авагч талууд тээврийн хэрэгслээ заавал хасалт хийлгэх болон бүртгүүлэх үүрэгтэй. Ийм учраас тээврийн хэрэгсэл авсан, арилжсан хэн ч бай харьяа байгууллагад шинэчлэн бүртгүүлнэ. Германаас гадагш худалдсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэлд явуулын дугаар (Ausfuhrkennzeichen) авах шаардлагатай.

Элчин сайдын яам зарчмын хувьд тээврийн хэрэгслийн хасалт хийдэггүй, худалдан авсан этгээд өөрөө германы харьяалах албанд хандаж хасалт хийлгэх ёстой.

Харин Герман дахь холбогдох байгууллага Элчин сайдын яаманд тухайн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах талаар хандсан тохиолдолд төлбөртэй үйлчилгээ үзүүлж болно.

хамааралтай агуулгууд

эхлэл рүү очих