Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Мэргэжлийн ажиллах хүчин ажлын байр хайх  - Chancenkarte 

15.11.2024 - нийтлэл

Та Германд ажлын байр хайх бодолтой байна уу? Тийм бол Chancenkarte нь герман хэлний мэдлэг,  ажиллах зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Танд Германд ажил хайх боломжийг олгоно.

2024 оны 6 дугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Гадны Мэргэжлийн Хүчин Ажиллах тухай хууль (FEG 2.0)  болон Германы Оршин суух тухай хуулийн §20а, 20b (§§ 20a, 20b AufenthG) -д зааснаар Chancenkarte гээч оршин суух зөвшөөрлийг шинээр оруулсан. Энэ нь Германд өөрийн эзэмшсэн мэргэжлээр ажлын байр хайх, оршин суух зөвшөөрөл юм.

Энэхүү цахим холбоосоор орж  Та нөхцөл болзлыг хангаж буй эсэхээ шалгаж үзэж болно. Self-Check

Ерөнхий зүйл

Chancenkarte нь Германд 12 сар хүртэлх хугацаагаар оршин сууж ажлын байр олох эсвэл өөрийн эзэмшсэн мэргэжлийг Германд хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгодог.

Германд оршин суух нийт хугацааны амьжиргааны зардлаа шийдсэн байх нь энэ төрлийн виз олгох шалгуурын нэг. Германд ажлын байр хайх зуураа хөдөлмөр эрхэлж  (7 хоногт 20 цаг) болох бөгөөд туршилтын ажил (Probearbeiten) хийж мөн болно. Та визээ мэдүүлэхдээ тур ажил эрхлэх (Nebenbeschäftigung) баримт өгвөл амьжиргааны зардалд үүнийг тооцож шийдвэрлэж болно. 

Та Германд дээд сургууль төгссөн, мэргэжлийн боловсрол эзэмшсэн эсвэл Таны мэргэжлийг Германд хүлээн зөвшөөрсөн баримт бүхий диплом, мэргэжлийн үнэмлэхтэй бол Герман улсад Таныг ажиллах хүчин („Fachkraft“) үзэх бөгөөд амьжиргааны зардлаас өөр нөхцөл шалгуур хангах шаардлагагүй.

Таны мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн диплом нь Германд хараахан хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан хэдий ч Та дараах болзлуудыг хангаж байвал Chancenkarte авах боломжтой:

-        Герман хэлний А1 түвшний мэдлэгтэй

ЭСВЭЛ

-       Англи хэлний B2 түвшний мэдлэгтэйг батлах баримт

БОЛОН дараах 3 шалгуурын аль нэгийг биелүүлж байвал:

-        Таны эзэмшсэн мэргэжлийг тухайн улс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд багадаа 2 жилийн хугацаатай мэргэжлийн сургалт бол

ЭСВЭЛ

-        Таны төгссөн дээд сургуулийг тухайн улс нь  албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бол

ЭСВЭЛ

-        Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Гадаад дахь төлөөлөгчийн газарт эзэмшсэн мэргэжлийн боловсрол нь Герман дахь мэргэжлийн боловсрол эзэмших шалгуурт нийцэхүйц бол
 

Цаг тохирох

Үндэсний визийн мэдүүлэг өгөх хүн бүр ЭСЯ-ны цахим хуудсаар орж заавал урьдчилан цаг тохирсон байх ёстой. Цаг тохирох бол Та энд дарна уу.

Визийн мэдүүлгийг дагалдах бичиг баримт

Та Fachkraft гэсэн болзолд хараахан хүрэхгүй байгаа бол цаг тохирохоосоо өмнө Self-Check Chancenkarte -р орж өөрийн оноо хүрч байгаа эсэхийг шалгаж үзнэ үү. 
 

Визээ мэдүүлэхдээ Та оноо цуглуулсан хүснэгт болон дагалдах  шаардлагатай баримт бичгийг хамт өгнө.

Санхүүжилт: Германд оршин суух хугацааны амьжиргааны зардлыг визийн мэдүүлэгтэй хамт өгнө. Энэ төрлийн виз мэдүүлэхэд нэг сарын амьжиргааны баталгаа 1027 евро байх бөгөөдд зарчмын хувьд 12 хүртэлх сараар Chancenkarte-р оршин сууж болох тул 12324 евроны амьжиргааны баталгааг өгөх ёстой. Өөрийн санхүүгийн эх үүсвэрээс эсвэл албан ёсны батлан даалтын маягтаар амьжиргааны зардлаа шийдвэрлэх боломжтой. Үүн дээр мөн Та Chancenkarte-р оршин суухад зөвшөөрөгдсөн түр ажил эрхлэлт (Nebenbeschäftigung) олсон бол түүнийгээ хавсаргаж өгч болно. Амьжиргааны зардлаа доорх байдлаар баталгаажуулж болно:
 

  • Хязгаартай ашиглах данс (Sperrkonto): Виз мэдүүлэхээс өмнө Германд хязгаартай ашиглах дансаа нээж шаардлагатай мөнгөн дүнг байршуулсан байх ёстой гэдгийг анхаарна уу. Данс нээсэн, шаардлагатай мөнгөн дүн дансанд шилжин орсон болон сард ашиглаж болох мөнгөн дүнг тодорхой тусгасан Герман дахь банкны албан ёсны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрнө. Дээрх мэдээлэл байхгүй банкны тодорхойлолт болон дан ганц мөнгө шилжүүлсэн баримт хангалтгүй.
  • Түр ажил эрхлэх (Nebenbeschäftigung): Германд ажлын байр хайх зуураа түр ажил эрхлэх газар олсон бол долоо хоногт ажиллах цаг болон сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээг тусгасан хөдөлмөрийн гэрээ эсвэл тодорхой ажлын байрны санал.
  • Албан ёсны батлан даалт (Verpflichtungserklärung): Германы Оршин Суух тухай хуулийн 66,68-р зүйлийн дагуух (§§ 66, 68 AufenthG) батлан даалтын маягт. Тухайн маягтыг батлан даалт гаргах хүн өөрийн амьдарч буй хотынхоо Гадаадын Иргэн Харьяатын газраас авах бөгөөд визийн мэдүүлгэнд ЭХ ХУВЬ болон хуулбарын хамтаар өгөх ёстой.

Германд ямар салбарт ажиллах сонирхолтой байгаа тухай, ямар байгууллагад ажиллах хүсэлтээ илгээх гэж байгаа тухай болон очоод хаана байрлах талаар дэлгэрэнгүй тайлбар захидал (Motivationsschreiben) герман хэл дээрх орчуулгын хамт.

Өнөөг хүртэл эзэмшсэн боловсрол, мэргэжил болон эрхэлж байсан ажлыг бүрэн гүйцэд бичсэн, хүснэгтчилсэн намтар герман хэл дээрх орчуулгын хамт
 

Германы Оршин Суух тухай хуулийн дагуу ажиллах хүчин

Та Германд мэргэжлийн боловсрол эзэмшсэн, эсвэл Герман дээд сургууль төгссөн эсвэл Таны мэргэжлийг, дээд боловсролыг Германд хүлээн зөвшөөрсөн бол Оршин Суух тухай хуулийн §18 III-т зааснаар Таныг ажиллах хүчин (Fachkraft) гэж үзэх бөгөөд Chancenkarte авахын тулд оноо цуглуулах шаардлагагүй. Дараах бичиг баримтаар үүнийгээ баталгаажуулна:

  • Германд эзэмшсэн мэргэжлийн боловсролын үнэмлэх ЭХ ХУВЬ ба хуулбар ЭСВЭЛ
  • Германы их/дээд сургуулийн диплом ЭХ ХУВЬ ба хуулбар ЭСВЭЛ
  • Гадаадад эзэмшсэн мэргэжлийн боловсролыг Германд хүлээн зөвшөөрсөн тухай баримт ЭХ ХУВЬ ба хуулбар ЭСВЭЛ
  • Гадаадад эзэмшсэн дээд боловсролыг Германд хүлээн зөвшөөрсөн тухай баримт ЭХ ХУВЬ ба хуулбар болон Anabin-Мэдээллийн сангаас хэвлэж гаргасан тухайн дээд сургуулийн талаарх тодорхойлолт
  • Таны төгссөн дээд сургууль Anabin-Мэдээллийн санд бүртгэлгүй, тухайн дээд сургууль нь "H" гэсэн үнэлгээ байхгүй бол
  • Гадаадын Боловсролын Үнэлгээний Нэгдсэн Төвөөс (ZAB)-гаас гаргасан үнэлгээ
    ЭСВЭЛ хууль журмаар зохицуулагдсан мэргэжлийн (reglementierten Berufe) хувьд мэргэжлээрээ ажил эрхлэх зөвшөөрөл. Хууль журмаар зохицуулагдсан мэргэжилд эмч, инженер гэх мэт багтдаг бөгөөд энэхүү мэргэжлийн жагсаалтын Холбооны Хөдөлмөрийн Товчоо (BA) эсвэл EU-Kommission- цахим хуудаснаас харж болно.
  • Холбогдох байгууллагаас олгосон мэргэжлээрээ ажил эрхлэх зөвшөөрөл. Жишээ нь анагаахын мэргэжлээр ажиллах бол анагаахын мэргэжлийг хүлээн зөвшөөрөх газраас (Approbationsbehörde) олгосон лиценз ЭХ ХУВЬ ба хуулбар

Таны эзэмшсэн мэргэжил нь Fachkraft гэсэн ангилалд багтахгүй бол дараах нөхцөл болзлыг хангаж байж Chancenkarte авах боломжтой:

  • Гадаадын Боловсролын Үнэлгээний Нэгдсэн Төвөөс (ZAB)-гаас олгосон тодорхойлолт бүхий мэргэжлийн үнэмлэх ЭХ ХУВЬ ба хуулбар ЭСВЭЛ
  • таны мэргэжлийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн тухай баримт Teilanerkennungsbescheid/Defizitbescheid  ЭХ ХУВЬ ба хуулбар ЭСВЭЛ
  • Гадаадад эзэмшсэн дээд боловсролыг Германд хүлээн зөвшөөрсөн тухай баримт ЭХ ХУВЬ ба хуулбар болон Anabin-Мэдээллийн сангаас хэвлэж гаргасан тухайн дээд сургуулийн талаарх тодорхойлолт
  • Таны төгссөн дээд сургууль Anabin-Мэдээллийн санд бүртгэлгүй, тухайн дээд сургууль нь "H" гэсэн үнэлгээ байхгүй бол
  • Гадаадын Боловсролын Үнэлгээний Нэгдсэн Төвөөс (ZAB)-гаас гаргасан үнэлгээ
  • Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гадаад дахь салбарт эзэмшсэн мэргэжлийн үнэмлэх ба тус үнэмлэхийг дагалдах Холбооны Мэргэжлийн Боловсрол Олгох Институтын (BIBB) тодорхойлолт ЭХ ХУВЬ ба хуулбар
    Хэлний мэдлэгийг батлах баримт бичиг
  • A1 ба түүнээс дээш түвшний герман хэлний сертификат ЭХ ХУВЬ ба хуулбар
     ЭСВЭЛ
  • B2 ба түүнээс дээш түвшний англи хэлний сертификат ЭХ ХУВЬ ба хуулбар

Герман хэлний ALTE (Association of Language Testers in Europe) стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн байгууллагаас олгосон сертификатыг хүлээн зөвшөөрнө. Англи хэлний Test of English as a Foreign Language (TOEFL)-ийн сертификатыг хүлээн зөвшөөрнө.

 Оршин Суух тухай хуулийн дагуу Таны Fachkraft гэж үзэх боломжгүй бол нэмэлтээр өгч болох баримт бичиг:
 

  • Сүүлийн 5-7 жилийн дотор Германд ажиллах гэж буй мэргэжилтэй ажил эрхэлсэн тухай баримт: гэрчилгээ, ажил олгогчийн тодорхойлолт гэх мэт (ЭХ ХУВЬ ба хуулбар)
  • Өнгөрсөн 5 жилийн дотор багадаа 6 сар тасралтгүйгээр Германд хууль журмын дагуу оршин байсан тухай баримт баталгаа. (Шенгений визээр богино хугацаагаар орж гарч байсан хоногуудыг энд тооцохгүй!)

Эрүүл мэндийн даатгал Герман улс руу нэвтрэн орохдоо хувийн даатгалын компаниар (Incoming- Krankenversicherung) шенгений нутаг дэвсгэрт хүчинтэй, нөхөн төлбөрийн хэмжээ 30000€, COVID-19-р өвчилсөн тохиолдолд мөн үйлчлэх даатгал нийт оршин суух хугацаагаар хийлгэнэ. 

Нислэгийн тийзийн захиалгыг визийн мэдүүлэгт өгөх шаардлагагүй. Виз дарагдсан паспортаа гар дээрээ авсны дараагаар тийзээ захиалах нь зүйтэй.

​​​​​​​Та бичиг баримтаа бүрэн гүйцэд байгаа эсэхийг сайтар хянаж үзнэ үү. Бичиг баримт дутуу байх нь визийн мэдүүлгийг шийдвэрлэх хугацааг удаашруулах бөгөөд цаашлаад татгалзсан шийдвэрт хүргэж болзошгүй гэдгийг анхаарна уу
 

Цахим Холбоосууд

Chancenkarte-н талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим холбоосуудаар орж авна уу:

АНХААР: chancenkarte.com цахим хуудас нь албан ёсны Холбооны Засгийн Газараас гаргасан хуудас БИШ. Дээрх холбоосуудаар орж үнэн зөв мэдээлэл авахыг зөвлөж байна.

эхлэл рүү очих