Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс татгалзсан шийдвэрийн эсрэг өргөдөл хүлээн авахаа болино

нийтлэл

Чухал анхааруулга

Achtung
Achtung © dpa

Визийн мэдүүлэгт татгалзсан шийдвэрийн эсрэг өргөдөл хүлээн авдаг журмыг (Remonstrationsverfahren) Холбооны Гадаад Хэргийн яам 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс цуцлах шийдвэр гаргалаа.
Хуулиар зохицуулагдаагүй, өнөөг хүртэл сайн дурын үндсэн дээр явагдаж байсан өргөдөл хүлээн авах журам ийнхүү дуусгавар боллоо.
Энэхүү шийдвэрийг германы дипломат төлөөлөгчийн газруудад 2023 оны 6 дугаар сараас хойш шенгений болон үндэсний визийн мэдүүлгийг татгалзсан шийдвэрийн эсрэг өргөдөл авах журмыг цуцалсан туршилт дээр тулгуурлаж гаргасан юм.
Визийн хэлтсийн ажилтан өргөдлийг боловсруулахад зарцуулж байсан цагаа шенгений болон үндэсний визийн мэдүүлгийг шийдвэрлэхэд зориулж ингэснээр визийн цаг тохирох хүлээлгийн хугацаа багасаж байгааг туршилтын үр дүн харуулжээ. 
Элчин сайдын яамнаас гаргах шийдвэрийн хугацаа богино болох нь виз мэдүүлэгчийн хувьд ашигтай байх нь дамжиггүй. Өргөдлийг тухайн дипломат төлөөлгчийн газар хүлээн авахгүй болох нь Захиргааны шүүхэд хандах хугацаанд нөлөөлөхгүй. Визийн мэдүүлгийг татгалзсан бол шинээр виз мэдүүлэх боломж хүн бүрт байгаа гэдгийг мэдэж байх хэрэгтэй. 
Мэргэжлээрээ Герман улсад ажиллах, мэргэжлийн боловсрол Герман улсад эзэмших, Германд дээд боловсрол эзэмших болон Германд амьдарч буй гэр бүл дээрээ нүүж очих визийн мэдүүлгийг 2025 оны 1 дүгээр сараас хойш Auslandsportal -аар дамжуулан мэдүүлэх боломжтой болсон нь виз мэдүүлэх үйл явцыг илүү хялбар болгож, онлайн мэдүүлгийн дэс дараалал нь ойлгомжтой болсон. Онлайнаар виз мэдүүлэх нь биечлэн ирж цаасаар мэдүүлэх үйл явцаас чанарын хувьд сайжирсан бөгөөд дутуу баримт бичиг өгснөөс үүдэх визийн мэдүүлгийг шийдвэрлэх хугацаа сунжрах эрсдлээс бүрэн залсхийж байгааг туршилтын хугацааны үр дүн харуулж байна. 
 

эхлэл рүү очих