Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Гадаадын мэргэжлийн ур чадварыг хүлээн зөвшөөрүүлэх (§16d AufenthG)
Хууль журмаар зохицуулагдсан мэргэжлээр (reglementierter Beruf) ажиллах сонирхолтой (жишээ нь анагаах ухааны, асрахуйн мэргэжил) гадны дээд сургууль төгссөн эсвэл мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүн Германд өөрийн мэргэжлийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ур чадвар дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварын зөрүүг нөхөн тэнцүүлэх зорилгоор виз мэдүүлэх боломжтой.
Виз мэдүүлэхийн өмнө хүлээн зөвшөөрүүлэх үйл явц хийгдэж дууссан байх ёстой бөгөөд Таны мэргэжлийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн тухай шийдвэр (Defizitbescheid) гарсан байх ёстой.
Хүлээн зөвшөөрүүлэх үйл явцын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энэ холбоосоор орж авна уу. Мэргэжлээ хүлээн зөвшөөрүүлэх талаар тодруулах зүйл байвал Та шууд мэргэжлийн хүнтэй холбогдож болно.
Визийн мэдүүлгийн дагалдах бичиг баримт
- Мэргэжлийн ур чадварыг хүлээн зөвшөөрөх газраас олгосон Defizitbescheid эсвэл Zwischenbescheid
- Defizitbescheid дээр зааж өгсөн бол: Онолын хичээл болон үйлдвэрлэлийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд бүртгүүлсэн баримт, мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө эсвэл шалгалтанд бэлдэх курсэд бүртгүүлсэн баримт, мэргэжлийн чадварыг тогтоох шалгалтанд бүртгүүлсэн баримт.
- Таны мэргэжлийн ур чадварыг батлах баримт
- хууль журмаар зохицуулагдсан мэргэжлээр (reglementierter Beruf) ажиллах (Жишээ нь: эмч, багш, өмгөөлөгч )дээд боловсролтой бол: их, дээд сургууль төгссөн диплом болон дүнгийн хавсралт
- мэргэжлийн боловсролтой бол: мэргэжлийн үнэмлэх, диплом болон дүнгийн хавсралт
- байгаа бол: ойролцоо мэргэжлийн боловсрол эзэмшсэн, мэргэжил дээшлүүлсэн баримт, ажиллаж байгаа/байсан байгууллагын тодорхойлолт
- Өнөөг хүртэл эзэмшсэн боловсрол, мэргэжил болон эрхэлж байсан ажлыг бүрэн гүйцэд бичсэн, хүснэгтчилсэн намтар герман хэл дээрх орчуулгын хамт
- багадаа А2 түвшний герман хэлний ALTE (Association of Language Testers in Europe) стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн байгууллагаас олгосон сертификат. Хууль журмаар зохицуулагдсан мэргэжил (reglementierter Berufe) болох анагаах, сувилахуйн чиглэлээр бол В1 түвшний сертификат. Das Deutsche Sprachdiplom (DSD) – Герман хэлний дипломыг мөн хүлээн зөвшөөрнө.
- Германд амьдрах орон байрны баримт нь нийт байх хугацаагаар хийгдсэн байх ёстой (жишээ нь зочид буудлын захиалгын хуудас, байр хөлсөлсөн гэрээ). Хэрэв айлд байрлах бол тухайн хүнээс ирүүлсэн урилга болон уригчын паспортын хуулбар.
-
Санхүүжилт: Германд оршин суух хугацааны амьжиргааны зардлыг шийдсэн баримтыг визийн мэдүүлэгтэй хамт өгнө. Энэ төрлийн виз мэдүүлэхэд нэг сарын амьжиргааны баталгаа 1027 евро байх бөгөөд нэг жилээс илүү хугацаагаар байхаар төлөвлөж байгаа бол эхний жилийн амьжиргааны баталгааг өгөх ёстой. Түр ажил хийж (Nebenbeschäftigung) амьжиргаагаа залгуулах бол цалингийн хэмжээ татвар төлөхөөс өмнө 1160 евро, татварын дараах цалин нь 882 евро байна.
Амьжиргааны зардлаа доорх байдлаар баталгаажуулж болно:
- Хязгаартай ашиглах данс (Sperrkonto): Виз мэдүүлэхээс өмнө Германд хязгаартай ашиглах дансаа нээж, шаардлагатай мөнгөн дүнг байршуулсан байх ёстой гэдгийг анхаарна уу. Данс нээсэн, шаардлагатай мөнгөн дүн дансанд шилжин орсон болон сард ашиглаж болох мөнгөн дүнг тодорхой тусгасан Герман дахь банкны албан ёсны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрнө. Дээрх мэдээлэл байхгүй банкны тодорхойлолт болон дан ганц мөнгө шилжүүлсэн баримт хангалтгүй.
- Албан ёсны батлан даалт (Verpflichtungserklärung): Германы Оршин Суух тухай хуулийн 66,68-р зүйлийн дагуух (§§ 66, 68 AufenthG) батлан даалтын маягт. Тухайн маягтыг батлан даалт гаргах хүн өөрийн амьдарч буй хотынхоо Гадаадын Иргэн Харьяатын газраас авах бөгөөд визийн мэдүүлгэнд ЭХ ХУВЬ болон хуулбарын хамтаар өгөх ёстой.
- Та мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхээс үл хамаарах хөдөлмөр эрхлэлтээр мөн амьжиргааны зардлаа баталж болно. Долоо хоногт 10 цагаас илүүгүй ажил хийж болох бөгөөд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны санал ирүүлсэн баримт байх ёстой.
Мэргэжлийн боловсролтой ажиллах хүчин бол:
- Герман ажил олгогч бөглөж холбогдох эрх бүхий хүн гарын үсгээ зурсан Erklärung zum Beschäftigungsverhältnis маягт болон Zusatzblatt A хавсралтын хамт
- Ажил олгогч нь 2 жилийн дотор мэргэжлийн ур чадварын зөрүүг нөхөн тэнцүүлэх тухай үүрэг хүлээсэн мэдэгдэл
- Мэргэжлийн боловсролын ур чадварын зөрүүг хэрхэн нөхөн тэнцүүлэх тухай сургалтын төлөвлөгөө
- байгаа бол: Холбооны Хөдөлмөрийн Товчооноос олгосон урьдчилсан зөвшөөрөл (Vorabzustimmung der Bundesagentur für Arbeit)
-
Анхаарах зүйл
- Визийн мэдүүлгэнд өгч буй бичиг баримт бүрэн гүйцэд байгаа эсэхийг сайтар нягтлан үзнэ үү. Бүрэн гүйцэд болоогүй визийн мэдүүлэг нь шийдвэр гаргах хугацааг сунжруулах бөгөөд визийн мэдүүлгийг татгалзсан шийдвэрт хүргэж болзошгүй.
- Тодорхой тохиолдолд ЭСЯ-наас нэмэлт бичиг баримт шаардаж болно.