Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Хувь хүнтэй холбоотой мэдээллийг хэрхэн ашиглах тухай

нийтлэл

Хэрэглэгч Гадаад хэргийн яамны интернетэд байршуулсан вэб хуудсанд орж, файл татаж авах бүрт түүний энэ үйлдлийн талаарх мэдээлэл бүртгэлийн файлд түр хадгалагдан, боловсруулагдана.  

 Хадгалахын өмнө IP-хаягийг өөрчлөх замаар мэдээллийг бүлэг бүлгээр нь нууцлана.

 Вэб хуудсанд орох/файл татаж авах бүрт дараах мэдээлэл хадгалагддаг.

 Үүнд:

 -  нууцалсан IP-хаяг

 - огноо, цаг,

 - дуудсан вэб хуудас/татаж авсан файлын нэр,

 - дамжуулсан мэдээллийн хэмжээ,

 - вэб хуудсанд орох/файл татаж авах үйлдэл амжилттай болсон эсэх тухай мэдээ.

 Эдгээр мэдээллийг зөвхөн статистикийн зориулалтаар, мөн вэб хуудасны мэдээ мэдээллийг сайжруулахад ашиглаад эцэст нь устгана.

 Өөр зориулалтаар ашиглах юмуу гурав дахь этгээдэд дамжуулахгүй.

 Вэб хуудсуудыг нэг нэгээр нь дуудах үед залуурдахад дөхөм болгож түр хугацааны күүкий (Cookies) гэгдсэн файлуудыг ашиглана. Вэб хуудас руу орж гарах хооронд үүсгэдэг эдгээр күүкий файл нь хувь хүнтэй холбоотой мэдээлэл агуулдаггүй бөгөөд вэб хуудаснаас гарахад арилдаг. Хэрэглэгчийн вэб хуудсанд хэрхэн нэвтэрч байгааг хянах боломж олгодог Java-Applets буюу Active-X-Controls зэрэг арга техникийг ашиглахгүй.

 Лавлагаа авах буюу мэдээллийн материал авах захиалга өгөхөд мэдүүлдэг шуудангийн болон мэйл хаягийг зөвхөн захидал харилцаанд, эсвэл илгээмж илгээх тохиолдолд л ашиглана.

хамааралтай агуулгууд

эхлэл рүү очих