Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Татгалзсан шалтгаан ба өргөдөл гаргах
Доорх жагсаалт бол хамгийн түгээмэл тохиолдох татгалзсан шалтгаанууд юм. Энэхүү жагсаалтанд бичигдээгүй өөр шалтгаан байж болно.
Дараах үндэслэлээр Таны визийн мэдүүлгийг татгалзсан байж болно.
⬜ Та хуурамч эсвэл засварласан гадаад паспорт визийн мэдүүлэгтээ өгсөн байна.
⬜ Шенгений нутаг дэвсгэрт байх зорилго болон нөхцлийн баталгаа хангалтгүй байна.
Энэ нь жишээ нь : Таны бүрдүүлж өгсөн бичиг баримт бүрэн гүйцэд бус эсвэл шаардлага хангахгүй байсан.
Зарим тохиолдолд бүрдүүлсэн бичиг баримт агуулгын хувьд хангалттай бус байдаг.
Жишээ нь:
- Таны бүрдүүлж өгсөн баримт бичгээс аяллын зорилго ойлгомжтой харагдахгүй байсан
- Урьсан хүнтэй садан төрлийн холбоотой болох баримт баталгаа байхгүй эсвэл хангалттай биш байсан
- Урилга байхгүй эсвэл ирүүлсэн урилга шаардлага хангаагүй / уригч тал хариу ирүүлээгүй
- Таны аялахаар мэдүүлсэн визийн хугацаа нь таны амралтын боломжит хугацаанаас хэтэрсэн байсан
- Урьд өмнө олгосон визээр мэдүүлсэн үндсэн зорилго орноос өөр орон руу зорчсон
- Зочид буудлын / Нислэгийн тийзийн захиалгаа цуцласан
⬜ Таны шенгений орнуудад байхаар төлөвлөж буй хугацааны; эх орондоо буцах, оршин суугаа улс руугаа буцах; гуравдагч улс руу дамжин өнгөрөх амьжиргааны зардлаа санхүүжүүлэх баримт, баталгаа хангалтггүй байна.
⬜ Таны шенгений орнуудад байхаар төлөвлөж буй хугацааны; эх орондоо буцах, оршин суугаа улс руугаа буцах; гуравдагч улс руу дамжин өнгөрөх амьжиргааны зардлаа санхүүжүүлэх зохих хууль журмын дагуух орлогын эх үүсвэртэй тухай баримт, баталгаа өгөөгүй байна.
⬜ Та зохих журмын дагуу олгосон визээр сүүлийн 180 хоногийн дотор шенгений нутаг дэвсгэрт хэдийнээ 90 хоног болсон байна.
⬜ SIS (Schengen Information System) - Шенгений Мэдээллийн Системд Таныг нэвтрэн орох хоригтой гэж бүртгэсэн байна.
⬜ Шенгений хилийн кодексын 562/2006 зүйлд зааснаар Таныг шенгений нэг эсхүүл нилээд хэдэн орны олон нийтийн аюулгүй байдал, дотоодын аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэндэд аюул занал учруулж болзошгүй гэж үзэж байна.
Энэ дараах шалгаантай байж болно:
- Та хуурамч бичиг баримт визийн мэдүүлэгт өгсөн, худал эсвэл зөрчилдсөн мэдүүлэг өгсөн.
- Та төөрөгдүүлэх оролдлого хийсэн.
- AZR - Гадаад Иргэний Нэгдсэн бүртгэлд Таны нэр бүртгэгдсэн байна. Энэхүү бүртгэлд байгаа хүнд зарчмын хувьд виз олгох боломжгүй байдаг.
⬜ Шенгений нутаг дэвсгэрт байх зорилго болон нөхцлийн баталгаа итгэл үнэмшил төрүүлэхүйц биш байна.
⬜ Таны өгсөн тайлбар нь найдвартай гэж үзэхэд эргэлзэх үндэслэл байна.
⬜ Таны бүрдүүлж өгсөн бичиг баримт үнэн зөв, утгын хувьд бодит мэдээлэл агуулж буй гэдэгт эргэлзэх үндэслэл байна.
⬜ Визийн хугацаа дуусахаас өмнө Таныг шенгений нутаг дэвсгэрээс гарна гэдэгт эргэлзэх үндэслэл байна.
Энэ нь:
Элчин сайдын яам тухайн виз мэдүүлэгчийн буцаж ирэх төлөв байдал, үндэслэлийг виз олгохдоо харгалзан үздэг. Таны бүрдүүлж өгсөн бичиг баримтаас болон бусад мэдүүлгээс харахад буцаж ирэх төлөв эерэг үр дүнд хүрэхгүй байна гэж үзсэн. Ийм шийдвэр гаргахдаа ЭСЯ дараах хүчин зүйлсийг чухалчилж үздэг:
- Таны Монгол дахь гэр бүлийн хамаарал (гэрлэсэн эсэх , хамтран амьдрагчтай эсэх, бага насны хүүхэдтэй эсэх, бага насны хүүхдийн асрамжлагч мөн эсэх гэх мэт).
- Таны ажил мэргэжлийн хамаарал (тогтмол ажилтай эсэх)
- Таны санхүүгийн хамаарал (тогтмол цалин, орлоготой. Нэмэлт орлого олдог эсэх. Жишээ нь үл хөдлөхийн түрээсийн орлого гэх мэт).
- Урьд өмнө олгосон шенгений визийг хууль журмын дагуу ашигласан эсэх.
- Сүүлийн виз олгосноос хойш хувь хүний амьдралд гарсан өөрчлөлт.
⬜ Дамжин өнгөрөх виз авах зорилго болон нөхцлийн баталгаа хангалтгүй байна.
⬜ Зохих журам шаардлагад нийцсэн аяллын эрүүл мэндийн даатгал хийлгэсэн баримт өгөөгүй байна.
Татгалзсан хариу авсан бол яах билээ?
Өргөдөл гаргах, давж заалдах тухай (Remonstration und Klage) мэдээллийг Та эндээс авах боломжтой hier