Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Шенгений виз
Та 90 хүртэлх хоногоор Герман руу эсвэл шенгений бусад орнуудаар аялах гэж байна уу? Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Шенгений визээр хагас жилдээ 90 хүртэлх хоногоор шенгений гэрээнд орсон орнуудад зорчих боломжтой.
Улаанбаатар хот дахь ХБНГУ-ын Элчин сайдын яам Монгол Улсад төлөөлөгчийн газар байхгүй дараах шенгений орнуудыг төлөөлж визийн мэдүүлэг хүлээн авна: Бельги, Грек, Дани, Исланд, Испани, Латви, Люксенбург, Мальта, Португал, Словени, Финлянд.
Монгол Улсын зохих хууль журмын дагуу Монголд байнгын оршин суух зөвшөөрөлтэйгээр амьдарч буй аль ч орны иргэн Улаанбаатар дахь ХБНГУ-ын Элчин сайдын яаманд визийн мэдүүлгээ өгөх боломжтой.
Та Монгол Улсын иргэн биш бол виз мэдүүлэхдээ Монголд оршин суух зөвшөөрлийн хуулбараа хавсаргаж өгөх хэрэгтэй.
VFS Global Шенгений визийн мэдүүлэг хүлээн авах төв
Шенгений визийн мэдүүлгийг зөвхөн VFS Global төвөөр дамжуулан өгнө. Ямар нэгэн өөр зуучлагч этгээд, байгууллагаар дамжуулах хэрэггүй гэдгийг ЭСЯ анхааруулж байна. Гуравдагч зуучлагч этгээд, байгууллагууд нь виз мэдүүлэх цаг авах онцгой эрх байхгүй, ялангуяа визийн мэдүүлгийн шийдвэрт нөлөөлөх боломж огтоос байхгүй. VFS Global төв онлайнаар цаг олгодог.
VFS Global визийн мэдүүлэг хүлээн авах төв мөн ямар нэгэн гуравдагч этгээд, байгууллагатай хамтран ажилладаггүй.
Тус байгуулага нь Таны визийн мэдүүлгэнд бэлдсэн бичиг баримтыг хүлээн авах ба таны биометр мэдээллийг мөн авна. Үүний дараа Германы ЭСЯ-ны Визийн хэлтэс рүү Таны визийн мэдүүлгийг шийдвэрлүүлэхээр илгээдэг.
Шенгений визийн цаг тохирох бол энд дарна уу.
Шенгений виз мэдүүлэхэд заавал урьдчилан цаг тохирсон байх шаардлагатай.
Визийн мэдүүлгийг шийдвэрлэхэд тус Элчин сайдын яамны Визийн хэлтэст багадаа 15 хоног шаардлагатай.
Та явахаар төлөвлөж байгаа өдрөөсөө багадаа 4 долоо хоногийн өмнө, ихдээ 6 сарын өмнө визийн мэдүүлгээ өгөх боломжтой. Таны явахаар төлөвлөж байгаа өдрөөс өмнө визийн мэдүүлгийг шийдвэрлэх баталгааг Элчин сайдын яам өгөх боломжгүй гэдгийг анхаарна уу. Цаг хугацаандаа визийн мэдүүлгээ өгөх хариуцлагыг дан ганц виз мэдүүлэгч хүлээнэ.
Визийн мэдүүлгэд бэлдэх
Шенгений виз мэдүүлэхэд доорх маягтыг заавал бөглөнө.
VIDEX - Шенгений виз мэдүүлэхэд маягт
Визийн мэдүүлгэнд бүрдүүлэх бичиг Таны аяллын зорилгоос хамаарна. Түгээмэл аяллын зорилгуудад бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг эндээс харж болно.
Визийн мэдүүлэг өгөхдөө Та хянуур, хариуцлагатай хандана уу. Бүрэн гүйцэд болоогүй бичиг баримт өгөх нь Таны визийн мэдүүлгийг татгалзсан шийдвэрт хүргэж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй! VFS GLOBAL төв дээр виз мэдүүлэхдээ Таны бичиг баримт бүрэн байгаа эсэхийг сайтар шалгаж, заавал өгөх ёстой бичиг баримтуудыг гүйцэд байгааг хянаж үзнэ үү.
- ТӨРӨЛ САДАН, НАЙЗЫНДАА ЗОЧЛОХ
- АЯЛАХ, ЖУУЛЧЛАХ
- БИЗНЕСИЙН ЗОРИЛГООР ЗОРЧИХ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ
- ҮЗЭСГЭЛЭН, ЯАРМАГ, ХУРАЛ ЧУУЛГАНД ОРОЛЦОХ
- ОЮУТНЫ АМРАЛТААР АЖИЛ ХИЙХ
- ЭМЧИЛГЭЭ, ОНОШИЛГОО
- СПОРТЫН ТЭМЦЭЭН УРАЛДААН
- ДАМЖИН ӨНГӨРӨХ
Виз мэдүүлэх
Шенгений виз мэдүүлэхийн тулд VFS GLOBАL шенгений визийн мэдүүлэг авах төвд урьдчилан тохирсон цагтаа биечлэн очих шаардлагатай. Та визийн мэдүүлэгт зориулж бүрдүүлсэн бичиг баримтаа өгч, үйлчилгээний хураамжаа төлөх бөгөөд мэдүүлгийг хүлээн авч байгаа ажилтны аяллын зорилгын талаарх асуултанд хариулах үүрэгтэй. Энэ үеэр Таны цээж зураг болон хурууны хээг мөн визийн мэдүүлэг шийдвэрлэх системд оруулах болно.
Визийн мэдүүлгийг шийдвэрлэх
Визийн мэдүүлгийг шийдвэрлэхдээ таны бүрдүүлсэн бичиг баримт эрх зүйн шалгуурт нийцэж байгаа эсэхийг хянаж үзнэ.
Бүрэн гүйцэд биш визийн мэдүүлэг нь татгалзсан шийдвэрт хүргэнэ. Зарим тохиолдолд Элчин сайдын яам виз мэлдүүлэгчээс нэмэлт бичиг баримт нэхэн өгөхийг шаардаж болно.
Элчин сайдын яам Таны визийн мэдүүлгийг хамгийн хурднаар шийдвэрлэж өгөхийг эрмэлзэх болно. Визийн мэдүүлгийг шийдвэрлэх тогтсон хугацаанд явцын талаарх асуултад хариу өгөх боломжгүй. Зөвхөн виз мэдүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч эсхүл виз мэдүүлэгчээс бичгээр итгэмжлэгдсэн хүнд мэдээлэл өгнө.
Паспортыг буцаан олгох
Таны визийн мэдүүлгийг шийдвэрлмэгц Та паспортаа авах боломжтой. VFS Global төвөөр дамжуулан визээ мэдүүлсэн бол тус байгууллага Танд мэдэгдэх болно..
Зарчмын хувьд Та паспортаа өөрийн биеэр ирж авах ёстой. Өөрөө биечлэн авах боломжгүй тохиолдолд паспортаа авахуулахаар итгэмжлэгдсэн бие төлөөлөгчид үүрэг даалгавар өгч болно. Үүний тулд та доорх итгэмжлэлийг виз мэдүүлэхдээ өгсөн байх хэрэгтэй.
итгэмжлэлийн маягтыг татаж авах
Таны визийн мэдүүлгийг татгалзсан бол олон янзын шалтгаан байж болно. Татгалзсан хариуг ЭСЯ бичгээр өгдөг бөгөөд тэрхүү бичигт татгалзсан шалтгааныг дурьдсан байдаг. Энэхүү татгалзсан хариунд шалтгааныг дурдсан байдаг. Та дахиад хэдийд ч бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлэн шинээр виз мэдүүлэх боломжтой. Энэхүү бичигт мөн татгалзсан шийдвэрийн эсрэг өргөдөл өгч болох тухай эрх зүйн зааварчилгаа байна.
Гомдол гаргах
Виз мэдүүлэгч нь ЭСЯ-ны Визийн хэлтсийн хэлтсийн ажилтан, VFS GLOBAL төвийн ажилтан эсвэл визийн мэдүүлэг өгөх үйл явцын талаар гомдол гаргаж болно. Ингэхийн тулд холбоо тогтоох маягтыг ашиглана.
Гомдол герман/англи хэл дээр бичигдсэн байх ёстой гэдгийг анхаарна уу.
„Юуны тухай“ гэсэн хэсгийг дараах 3 сэдвийн аль нэгийг сонгож оруулна:
a. Beschwerde über Verhalten des Konsulatspersonals
b. Beschwerde über Verhalten des externen Dienstleistungserbringers VFS.GLOBAL
c. Beschwerde über den Prozess der Visumantragstellung
Анхаарах зүйл: Гомдол гаргах маягтаар дамжуулан визийн мэдүүлгийг татгалзсан, визийг хүчингүй болгосон шийдвэрийн эсрэг өргөдөл өгөх боломжгүй гэдгийг анхаарна уу.
Татгалзсан хариу ба өргөдөл гаргах
Татгалзсан шийдвэрийн эсрэг бичгээр өргөдөл өгч болно. Бичгээр өгч буй өргөдлөөр дамжуулан Та татгалзсан шийдвэрийн эсрэг тайлбар өгч визийн мэдүүлэгт өгөөгүй нэмэлт баримтуудаар өөрийн тайлбараа баталгаажуулж болно. Таны өргөдлийг татгалзсан шийдвэр гаргасан ЭСЯ-ны ажилтнаас өөр эрх бүхий ажилтан хянаж үзэх болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу
Аян замдаа сайн яваарай
Визтэй паспортаа авахад анхаарах зүйлс.
Танд олгосон визийн наалт дээрх бичвэрүүд зөв байвал таны аялалд саад болох зүйл ЭСЯ-ны зүгээс байхгүй. Визийн наалт дээрх эцэг/эхийн ба өөрийн нэр, гадаад паспортын дугаар болон таны цээж зураг мөн эсэхийг шалгах хэрэгтэй. Виз нь эхлэх дуусах хугацаатай мөн шенгений оронд байх хоногийн тоо, хилээр нэвтрэх тоо бичигдсэн байдаг. Ямар нэгэн тоо, хугацаа, нэр буруу байх аваас нэн даруй ЭСЯ-ны ажилтанд мэдэгдээрэй. Шалгаж нягтлаагүйгээс үүдэх хожмын үр дагавар, ямар нэгэн санхүүгийн хохирлыг ЭСЯ хариуцахгүй.
Шенгений виз нь хилээр нэвтрэн орох баталгаа биш
Шенгений нутаг дэвсгэрийн хилээр нэвтрэх эцсийн шийдвэрийг хилийн шалган нэвтрүүлэх ажилтан гаргана. Таныг хил нэвтрэх үед хүчин төгөлдөр визтэй паспортаас гадна таны санхүүжих баримт баталгаа, байх хугацаа, оршин суух зорилго болон эрүүл мэндийн даатгалын баримтын талаар мэдээлэл өгөх болон өөр баримт бичгийг шаардах эрхтэй. Иймээс та визийн мэдүүлэгт өгсөн баримт бичгийнхээ нэг хувийг (урилга, зочид буудлын захиалга, аяллын эрүүл мэндийн даатгал г.м.) биедээ авч яваарай.
Weitere Informationen
Доорх жагсаалт бол хамгийн түгээмэл тохиолдох татгалзсан шалтгаанууд юм. Энэхүү жагсаалтанд бичигдээгүй өөр шалтгаан байж болно.