Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Дамжин өнгөрөх (Transit)
Wichtiger Hinweis
Визийн мэдүүлгэд өгч буй герман, англиас бусад хэл дээрх бүх баримт бичгүүдийг дээрх хоёр хэлний аль нэгээр хийсэн орчуулгын хамт өгнө.
Дараах бичиг баримтыг визийн мэдүүлэгт заавал өгөх шаардлагатай
- Шенгений визийн маягт: Бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж виз мэдүүлэгч эсвэл хууль ёсны асран хамгаалагч гарын үсгээ зурсан маягт.
- Цээж зураг: 35x45 мм харьцаатай, биометр шаардлагад нийцсэн, цайвар саарал эсвэл цагаан фонтой, сүүлийн 3 сарын дотор авахуулсан 1 хувь зураг (маягт дээр наахгүй).
- Паспорт: Сүүлийн 10 жил дотор олгосон, шенгенд байх хугацаанаас багадаа 3 сар илүү хүчинтэй, эзэмшигчийн гарын үсэгтэй, ямар нэгэн дардас (штамп), тэмдэглэгээ, наалтгүй 2 нүүртэй. Урьд өмнө эзэмшиж байсан гадаад паспортууд.
- Виз мэдүүлэгч гадаадын иргэн бол: Монгол Улсад оршин суух зөвшөөрөл болон Монгол Улс руу эргэн нэвтрэх хүчинтэй виз.
- Бичиг баримтаас заавал хийх шаардлгатай хуулбарууд:
- Гадаад паспорт эзэмшигчийн мэдээлэлтэй болон гарын үсэгтэй нүүр
- Сүүлийн 3 жил дотор олгож байсан шенгений виз, шенгений хилээр орсон, гарсан штамп
- Гадаадын иргэн бол: Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, Монгол руу эргэн нэвтрэх хүчинтэй виз
Аяллын зорилго
Аяллын зорилгын тухай бичмэл тайлбар герман эсвэл англи хэл дээрх орчуулгын хамт
Ямар маршрутаар үндсэн зорилго орон руу дамжин өнгөрөх гэж байгаа тухай мэдээлэл
Үндсэн зорилго орон руу нэвтрэх хүчинтэй виз, оршин суух зөвшөөрөл хуулбарын хамт
- Тээврийн хэрэгслийн баримт: Шенгений нутаг дэвсгэрт нэвтрэх ба гарах тийзийн захиалга; Шенгений орнуудаар зорчих бол тээврийн хэрэгслийн захиалга.
- Аяллын эрүүл мэндийн даатгал: Шенгений нутаг дэвсгэрт хүчинтэй, багадаа 30.000 Евротой тэнцэх нөхөн олговортой даатгалыг Шенгенд байх нийт хугацаагаар хийлгэх бөгөөд даатгалын баримтын эх хувь ба хуулбар. Анхаарах зүйл: Аяллын эрүүл мэндийн даатгал нь Covid-19-р өвчилсөн тохиолдолд мөн 30.000 Евротой тэнцэх нөхөн олговортой байх ёстой.
Насанд хүрээгүй виз мэдүүлэгч бол:
- 18 нас хүрээгүй хүүхэд виз мэдүүлэхэд эцэг эх хоёул VFS Global дээр биечлэн ирж маягт дээр гарын үсэг зурна. Эцэг эхийн аль нэг нь ганцаар асран хамгаалах эрхтэй бол холбогдох шүүхийн шийдвэр эсвэл нас барсны гэрчилгээг хуулбар орчуулгын хамт өгнө.
- төрсний гэрчилгээ хуулбар орчуулгын хамт эсвэл E-Mongolia-аас хэвлэж гаргасан төрсний лавлагааг орчуулгын хамт өгч мөн болно.
- байгаа бол: хамт аялах эцэг, эхийн визтэй гадаад паспортын хуулбар.
- насанд хүрээгүй виз мэдүүлэгч нь эцэг эхийнхээ аль нэгэнтэй, гуравдагч этгээдтэй эсвэл ганцаараа аялах бол хамт явахгүй асрамжлах эрх бүхий хүний нотариатаар баталгаажуулсан нийт аяллын хугацааг багтаасан зөвшөөрөл.