Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Визтэй холбоотой түгээмэл асуулт ба хариулт

Түгээмэл асуулт ба хариулт
Fragen und Antworten
Fragen und Antworten© dpa picture alliance

Таны асуултанд хэдийнээ энд хариулсан байж магад. Та визийн хэлтэст захидал илгээхээсээ өмнө энд байгаа асуулт хариултыг уншиж үзээрэй. 

Түгээмэл асуулт ба хариулт

Хариулт:

Визийн эхлэх дуусах хугацаа, шенгенд байх хоногийн тоо зэргийг Таны бүрдүүлж өгсөн бичиг баримтыг үндэслэн Улаанбаатар дахь ЭСЯ шийдвэрлэнэ.   Шаардлагатай, олгох боломжтой тохиолдолд визийн мэдүүлгэд заасан  хугацаанд  шенгений орнууд руу олон удаагийн оролттой виз олгож болно.

Албан шаардлага, ажил хэрэг болон хувийн зорилгоор ямар нэгэн зөрчилгүйгээр олонтаа зорчдог, үүнийгээ өмнө олгосон визээр батлаж байгаа бол жилийн, хэд хэдэн жилийн хугацаатай, олон удаагийн оролттой шенгений олгож болно.

Шенгений хилээр нэвтрэн орсон эхний оролтоос 180 хоног дотор нийт шенгенд байх хоногийн тоо 90 хоногоос хэтрэхгүй байх,  Таны гадаад паспорт мэдүүлж байгаа хугацаанаас багадаа 3 сар илүү хүчинтэй байх  ёстой гэдгийг анхаарна уу.

Хариулт:

Лхагва гараг бүрийн 14-16.30 цагийн хооронд визтэй холбоотой асуудлаар ЭСЯ-ны визийн хэлтэст биечлэн ирж зөвлөгөө авч болно. Зөвлөгөө авахад урьдчилан цаг тохирох шаардлагагүй.

Визийн хэлтэстэй баасан гараг бүрийн 9-13 цагийн хооронд 70133925 утсаар холбогдож болно.

Визтэй холбоотой асуултыг мөн visa-service@ulan.diplo.de хаягаар илгээх боломжтой.

эхлэл рүү очих