Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Германы Бундестагийн Олон улсын парламентын тэтгэлэг 2027 зарлагдлаа!

Германы Бундестагийн Олон улсын парламентын тэтгэлэг хөтөлбөр 2027 зарлагдлаа!

Германы Бундестагийн Олон улсын парламентын тэтгэлэг хөтөлбөр 2027 зарлагдлаа! © IPS

01.05.2026 - нийтлэл

 Германы Бундестагийн Олон улсын парламентын тэтгэлэг 2027 зарлагдлаа! 

(Материал хүлээн авах хугацаа: 2026.05.01-07.31 )  

Та парламентын ардчиллын тухай сонирхдог уу? Хэрэв тийм бол Германы Бундестагийн “Олон Улсын парламентын тэтгэлэг” (ОУПТ) хөтөлбөрт хамрагдсанаар  парламентын үйл ажиллагаатай таван сарын турш дэлгэрэнгүй танилцаж, Бундестагийн гишүүний ажлын албанд 3 сар дадлага хийх боломж Танд байна. 

Германы Бундестаг нь Берлиний Чөлөөт их сургууль, Хумбольдтын их сургууль, Берлиний Техникийн их сургуультай хамтран их, дээд сургууль төгссөн 50 орны 120 хүртэлх залуучуудад жил бүр энэхүү тэтгэлгийг олгодог. Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа нь жил бүрийн 3-р сарын 1-ний өдрөөс 7-р сарын 31-ний өдөр хүртэл бөгөөд 2027 оны хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг 2026.05.01-ний өдрөөс 2026.07.31-ний өдөр хүртэл хүлээн авна.

ОУПТ-ийн зорилго:

Хөтөлбөрийн зорилго нь ардчиллын үнэт зүйлс, олон ургальч үзэл бодлын санааг түгээн таниулах, соёлын олон янз байдал дахь харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх болон дэлхий нийтээр энх тайвнаар оршин амьдрахад дэмжлэг үзүүлэхэд оршино. Үүнээс гадна тус хөтөлбөр нь Герман улс болон хөтөлбөрт оролцогч улсууд хоорондын хоёр талын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулдаг болно. 

Хөтөлбөрт хамрагдах шалгуур болон хүсэлт гаргахад тавигдах шаардлагын тухай мэдээллийг http://www.bundestag.de/ips холбоосоор орж авах боломжтой. 

Материалыг зөвхөн Элчин сайдын яамны info@ulan.diplo.de цахим хаягаар хүлээн авна.   Материал хүлээн авах сүүлийн хугацаа 2026.07.31-ний өдөр.

Бүрэн гүйцэд бүрдүүлсэн материалаа өөрийн овог, нэр бүхий нэг PDF файлаар (жишээ нь Muster-Max.pdf) цахим хаягаар илгээнэ. 

PDF файлийн хэмжээ 10 MB-аас хэтэрсэн тохиолдолд бичиг баримтаа хэсэгчлэн буюу хэсэг тус бүрийг PDF-файлаар цахим шуудангаар илгээнэ үү.   

ZIP-файл илгээхгүй байхыг хүсье! 

Цаасан хэлбэрээр илгээсэн материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу!

эхлэл рүү очих