Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Германы Бундестагийн Олон Улсын Парламентын Тэтгэлэг
IPS 2026 тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ!
(Өргөдөл хүлээн авах хугацаа: 2025 оны 5-р сарын 1-нээс 7-р сарын 31 хүртэл)
Та парламентын ардчиллын талаар сонирхож байна уу? Германы Бундестагийн санаачилсан Олон улсын парламентын тэтгэлэг (ОУПТ)-ийн хүрээнд та 5 сарын хугацаанд Германд парламентын үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, 3 сарын хугацаанд Бундестагийн гишүүний ажлын албанд дадлага хийх боломжтой.
Германы Бундестаг нь Берлиний Чөлөөт Их Сургууль, Хумбольдтын Их Сургууль, Берлиний Техникийн Их Сургуультай хамтран жил бүр 50 орны их дээд сургууль төгссөн 120 хүртэлх залуучуудад энэхүү тэтгэлгийг олгодог. Хөтөлбөр үргэлжлэх хугацаа: 2026 оны 3-р сарын 1-нээс 7-р сарын 31 хүртэл.
ОУПТ-ийн зорилго:
Нийгэм дэх ардчиллын үнэт зүйл, хүлээцтэй хандлагыг түгээх, соёлын олон янз байдлыг илүү гүнзгий ойлгоход туслах мөн дэлхий нийтийн энх тайван харилцааг дэмжихэд оршино. Үүнээс гадна тэтгэлэгт хамрагдсан залуусын улс болон Герман Улсын хоёр талын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
Бүртгэлийн талаарх мэдээлэл болон тавигдах шаардлагыг эндээс авах боломжтой. Та мөн уг цахим хуудаснаас өргөдөлд тавигдах шаардлагуудыг харна уу.
Бүх материалыг зөвхөн цахим шуудангаар дараах хаяг руу илгээнэ: info@ulan.diplo.de
Бүртгэлийн сүүлчийн өдөр: 2025 оны 7-р сарын 31.
Бүрдүүлэх материалуудаа нэг PDF файлд нэгтгэн, өөрийн овог нэрээр нэрлэж (жишээ нь: Muster-Max.pdf) дээрх и-мэйл хаяг руу илгээнэ үү.
Хэрэв PDF файл 10 MB-ээс их хэмжээтэй бол, материалыг 2 буюу түүнээс олон и-мэйлд хувааж, тус бүрийн хавсралт 10 MB-аас хэтрэхгүй байх ёстой.
ZIP файл бүү илгээнэ үү!
Цаасан хэлбэрээр илгээсэн материалуудыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу!