Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Лого бүтээх уралдаанд өргөнөөр оролцохыг урьж байна!

10.11.2023 - нийтлэл

Элчин сайдын яамдууд 2024 онд тохиох тэмдэглэлт ойг угтуулан уралдаан зарлаж байна„Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил“ тэмдэглэлт ой 2024 онд тохиож байна. 

Элчин сайдын яамдууд 2024 онд тохиох тэмдэглэлт ойг угтуулан уралдаан зарлаж байна.


„Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил“ тэмдэглэлт ой 2024 онд тохиож байна. 


Тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам, Холбооны Гадаад хэргийн яамыг төлөөлөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран цуврал баяр ёслол болон хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Та бүхнийг 2024 онд тохиох онцгой үйл явдалд үнэтэй хувь нэмрээ оруулан тэмдэглэлт ойн жилийн логоны уралдаанд 2023 оны 11 дүгээр сарын 26-ны дотор саналаа ирүүлэхийг урьж байна. 


Ойн жилийн логоны санаанууд ойн арга хэмжээнүүдэд зориулан хийх зурагт хуудас, сурталчилгааны зүйлс, тайз, дэлгэцийн зураг болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээхэд ашиглагдах юм .


◆ Хугацаа
Бүтээл ирүүлэх хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 9 - 26-ны хооронд 
Шагналт байранд шалгарсан бүтээлийн оролцогчдыг 2023 оны 12 дугаар сарын эхээр цахим захидал /э-мэйлээр/ мэдэгдэнэ. 


◆ Оролцогчид
Хувь хүн болон багаар оролцож болно. Ингэхдээ нэг буюу хэд хэдэн логоны загвар ирүүлэх боломжтой. Гагцхүү ХБНГУ болон Монгол Улсаас ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулна. 


◆ Хаана
Илгээх хаяг: info@ulan.diplo.de
Э-мэйлийн гарчигт бичих: Logo 50  эсхүл 50 жилийн ойн лого 

Цахим хуудаснаас татан авсан анкетыг бүрэн гүйцэт бөглөж хавсаргана уу. Зөвхөн бүрэн гүйцэт бөглөсөн анкетыг ирүүлсэн тохиолдолд лого бүтээх уралдаанд оролцох боломжтой.


◆ Шагнал

Лого бүтээх уралдаанд ирүүлсэн шилдэг 3 бүтээлийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнана.

1-р байр 3,000,000 төгрөг  
2-р байр 2,000,000 төгрөг
3-р байр 1,000,000 төгрөг

Энд дарж бөглөх маянтыг татаж авна уу

эхлэл рүү очих