Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Герман Улс руу дахин нэвтрэх виз

нийтлэл

Дараах тохиолдолд Та дахин нэвтрэх виз мэдүүлж болно:

  • Германд оршин суух зөвшөөрөл бүхий визтэй гадаад паспортыг Монгол Улсын эрх бүхий байгууллага шинэ паспорт олгох зорилгоор хурааж авсан.
  • Та германы оршин суух зөвшөөрөл бүхий визтэй паспортаа гээгдүүлсэн эсвэл хулгайд алдсан.
  • Та өөрийн оршин суух үнэмлэхээ (Scheckkarte) гээгдүүлсэн эсвэл хулгайд алдсан.
  • Таны оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан эсвэл Та Герман орны нутаг дэвсгэрээс гараад хэдийнээ 6 сараас илүү хугацаа өнгөрсөн.

Дараах тохиолдолд дахин нэвтрэх виз мэдүүлэх шаардлагагүй:

Таны гадаад паспорт хүчингүй болоход Германд оршин суух зөвшөөрөл бүхий хуудас гэмтээгүй бөгөөд тэр паспорт Танд байгаа бол шинэ гадаад паспорт болон хүчинтэй оршин суух зөвшөөрөлтэй  хуучин паспортын хамтаар Германы нисэх буудлын шалган нэвтрүүлэх цэгээр саадгүй орох болно. Энэ тохиолдолд Таны нислэг шууд Германд буух нислэг байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.

Мөн Таны оршин суух үнэмлэх (Scheckkarte) хүчинтэй байгаа бол шинэ, хуучин гадаад паспортуудаа цахим үнэмлэхийн хамт үзүүлж Герман руу нэвтрэн орох боломжтой.

Дахин нэвтрэх виз олгоход германы Гадаадын Иргэн Харьяатын газрын (Ausländerbehörde) зөвшөөрөл шаардлагатай тул виз мэдүүлэхээс өмнө тус байгууллагатай холбоо тогтоож дахин нэвтрэх урьдчилсан зөвшөөрөл (Vorabzustimmung) олгох талаар тодруулах хэрэгтэй. Энэхүү зөвшөөрлийг олгох эсэхийг зөвхөн Гадаадын Иргэн Харьятын газар шийдэх болно. Та урьдчилсан зөвшөөрөл авч эс чадваас ЭСЯ-ны зүгээс виз мэдүүлсний дараагаар холбогдох Гадаадын Иргэн Харьятын газартай журмын дагуу холбогдох болно.   

Визийн мэдүүлгийг дагалдах бичиг баримт

  • хүчинтэй, эзэмшигчийн гарын үсэгтэй гадаад паспорт
  • гадаад паспорт эсвэл цахим үнэмлэхээ гээгдүүлсэн, хулгайд алдсан тухайгаа цагдаагийн газарт бүртгүүлсэн баримт
  • байгаа бол: оршин суух зөвшөөрөл эсвэл цахим үнэмлэхийн хуулбар эсвэл Таныг Германд удаан хугацаагаар оршин сууж байгааг батлах баримт бичиг (Meldebescheinigung/Studentenausweis)
  • байгаа бол: Гадаадын Иргэн Харьяатын газраас олгосон урьдчилсан зөвшөөрөл (Vorabzustimmung der Ausländerbehörde)
эхлэл рүү очих