Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Жуулчлах (Tourimus)
Чухал анхааруулга
Визийн мэдүүлгэд өгч буй герман, англиас бусад хэл дээрх бүх баримт бичгүүдийг дээрх хоёр хэлний аль нэгээр хийсэн орчуулгын хамт өгнө.
Дараах бичиг баримтыг визийн мэдүүлэгт заавал өгөх шаардлагатай
- Шенгений визийн маягт: Бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж виз мэдүүлэгч эсвэл хууль ёсны асран хамгаалагч гарын үсгээ зурсан маягт.
- Цээж зураг: 35x45 мм харьцаатай, биометр шаардлагад нийцсэн, цайвар саарал эсвэл цагаан фонтой, сүүлийн 3 сарын дотор авахуулсан 1 хувь зураг (маягт дээр наахгүй).
- Паспорт: Сүүлийн 10 жил дотор олгосон, шенгенд байх хугацаанаас багадаа 3 сар илүү хүчинтэй, эзэмшигчийн гарын үсэгтэй, ямар нэгэн дардас (штамп), тэмдэглэгээ, наалтгүй 2 нүүртэй. Урьд өмнө эзэмшиж байсан гадаад паспортууд.
- Виз мэдүүлэгч гадаадын иргэн бол: Монгол Улсад оршин суух зөвшөөрөл болон Монгол Улс руу эргэн нэвтрэх хүчинтэй виз.
- Бичиг баримтаас заавал хийх шаардлгатай хуулбарууд:
- Гадаад паспорт эзэмшигчийн мэдээлэлтэй болон гарын үсэгтэй нүүр
- Сүүлийн 3 жил дотор олгож байсан шенгений виз, шенгений хилээр орсон, гарсан штамп
- Гадаадын иргэн бол: Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, Монгол руу эргэн нэвтрэх хүчинтэй виз
Аяллын зорилго
Шенгений аль орнуудаар ямар зорилгоор аялах гэж байгаа талаарх дэлгэрэнгүй бичмэл тайлбар герман эсвэл англи хэл дээрх орчуулгатай. Таны аяллын төлөвлөгөө, маршрут ойлгомжтой, итгэл үнэмшил төрүүлэхүйц байх хэрэгтэй.
Шенгений орнуудад байрлах баримт: Шенгений орнуудад байх нийт хугацааг хамарсан зочид буудлын захиалга эсвэл түүнтэй адилтгах баримт
Виз мэдүүлэгчийн хөрөнгийн баталгаа
- Виз мэдүүлэгчийн дансны сүүлийн 3 сарын ДЭЛГЭРЭНГҮЙ хуулга. Хуулга нь банкны тамга тэмдэгтэй, сүүлийн 2 долоо хоногийн дотор авсан байх бөгөөд аяллын зардлаа санхүүжүүлж хүрэхүйц үлдэгдэл мөнгөтэй байх ёстой гэдгийг анхаарна уу.
- Виз мэдүүлэгч өөрийн эд хөрөнгө болон санхүүтэй холбоотой нэмэлт баримт хавсаргаж болно. Жишээ нь: Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, бизнес эрхэлдэг баримт, түрээсээс олдог орлого, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, тэтгэврийн лавлагаа, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын лавлагаа гэх мэт барим бичгүүдийг герман/англи хэл дээрх орчуулгын хамт.
Бусад бичиг баримт
- Виз мэдүүлэгч төрийн албан хаагч, аж ахуйн нэгжийн ажилтан бол: Ажил олгогч байгууллагын албан бланк дээр виз мэдүүлэгчийн албан тушаал, ажил эрхэлсэн хугацаа, цалингийн хэмжээ, аяллын хугацаанд амралт, чөлөө авсан тухай тодорхойлолтыг герман эсвэл англи хэл дээрх орчуулгын хамт. ТҮЦ машин / E-Mongolia -аас хэвлэн гаргасан сүүлийн 1 жилийн нийгмийн даатгалын лавлагаа (орчуулах шаардлагагүй).
- Виз мэдүүлэгч хувиараа ажил эрхлэгч бол: Өөрийн нэр дээрх ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Татварын газрын тодорхойлолт, Нийгийн даатгал төлдөг бол ТҮЦ машин / E-Mongolia -аас хэвлэн гаргасан лавлагаа, өөрийн болон өөрийн нэх дээрх аж ахуйн нэгжийн дансны сүүлийн 3 сарын хуулга болон байгаа бол орлого батлах бусад баримт.
- Оюутан, ЕБСургуулийн сурагч бол: хэддүгээр семестер/ангид , ямар мэргэжлээр сурч буй талаар дэлгэрэнгүй бичсэн тодорхололт бөгөөд виз мэдүүлэх хугацаанд амралттай, чөлөө авсан тухай сургуулийн тодорхойлолтыг эх хувиар, герман/англи хэл дээрх орчуулгын хамт өгнө.
- Байгаа бол: Гэрлэлтийн баталгаа, насанд хүрээгүй хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар орчуулгын хамт. Эхнэр/Нөхрийн гадаад паспортын хуулбар.
- Тээврийн хэрэгслийн баримт: Шенгений нутаг дэвсгэрт нэвтрэх ба гарах тийзийн захиалга; Шенгений орнуудаар зорчих бол тээврийн хэрэгслийн захиалга.
- Аяллын эрүүл мэндийн даатгал: Шенгений нутаг дэвсгэрт хүчинтэй, багадаа 30.000 Евротой тэнцэх нөхөн олговортой даатгалыг Шенгенд байх нийт хугацаагаар хийлгэх бөгөөд даатгалын баримтын эх хувь ба хуулбар. Анхаарах зүйл: Аяллын эрүүл мэндийн даатгал нь Covid-19-р өвчилсөн тохиолдолд мөн 30.000 Евротой тэнцэх нөхөн олговортой байх ёстой.
Насанд хүрээгүй виз мэдүүлэгч бол:
- 18 нас хүрээгүй хүүхэд виз мэдүүлэхэд эцэг эх хоёул VFS Global дээр биечлэн ирж маягт дээр гарын үсэг зурна. Эцэг эхийн аль нэг нь ганцаар асран хамгаалах эрхтэй бол холбогдох шүүхийн шийдвэр эсвэл нас барсны гэрчилгээг хуулбар орчуулгын хамт өгнө.
- төрсний гэрчилгээ хуулбар орчуулгын хамт эсвэл E-Mongolia-аас хэвлэж гаргасан төрсний лавлагааг орчуулгын хамт өгч мөн болно.
- байгаа бол: хамт аялах эцэг, эхийн визтэй гадаад паспортын хуулбар.
- насанд хүрээгүй виз мэдүүлэгч нь эцэг эхийнхээ аль нэгэнтэй, гуравдагч этгээдтэй эсвэл ганцаараа аялах бол хамт явахгүй асрамжлах эрх бүхий хүний нотариатаар баталгаажуулсан нийт аяллын хугацааг багтаасан зөвшөөрөл.