ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ
Шенгений визийн маягт:
- Бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж виз мэдүүлэгч эсвэл хууль ёсны асран хамгаалагч гарын үсгээ зурсан маягт.
Цээж зураг:
- 35x45 мм харьцаатай, биометр шаардлагад нийцсэн, цайвар саарал эсвэл цагаан фонтой, сүүлийн 3 сарын дотор авахуулсан 1 хувь зураг (маягт дээр наахгүй).
Паспорт:
- Сүүлийн 10 жил дотор олгосон, шенгенд байх хугацаанаас багадаа 3 сар илүү хүчинтэй, эзэмшигчийн гарын үсэгтэй, ямар нэгэн дардас (штамп), тэмдэглэгээ, наалтгүй 2 нүүртэй. Урьд өмнө эзэмшиж байсан гадаад паспортууд.
Виз мэдүүлэгч гадаадын иргэн бол:
- Монгол Улсад оршин суух зөвшөөрөл болон Монгол Улс руу эргэн нэвтрэх хүчинтэй виз.
Бичиг баримтаас заавал хийх шаардлгатай хуулбарууд:
- Гадаад паспорт эзэмшигчийн мэдээлэлтэй болон гарын үсэгтэй нүүр
- Урьд өмнө олгож байсан шенгений виз, шенгений хилээр орсон, гарсан штамп
- Гадаадын иргэн бол: Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, Монгол руу эргэн нэвтрэх хүчинтэй виз
Аяллын зорилго:
- Аяллын зорилгын бичмэл тайлбар герман эсвэл англи хэл дээрх орчуулгын хамт.
- Үндсэн зорилго орон руу нэвтрэх хүчинтэй виз, оршин суух зөвшөөрөл.
Тээврийн хэрэгслийн баримт:
- Шенгений нутаг дэвсгэрт нэвтрэх ба гарах тийзийн захиалга.
- Үндсэн зорилго орон руу зорчих тийз
Аяллын эрүүл мэндийн даатгал:
Шенгений нутаг дэвсгэрт хүчинтэй, багадаа 30.000 Евротой тэнцэх нөхөн олговортой даатгалыг Шенгенд байх нийт хугацаагаар хийлгэх бөгөөд даатгалын баримтын эх хувь ба хуулбар
Анхаарах зүйл: Аяллын эрүүл мэндийн даатгал нь Covid-19-р өвчилсөн тохиолдолд мөн 30.000 Евротой тэнцэх нөхөн олговортой байх ёстой.
Насанд хүрээгүй виз мэдүүлэгч бол:
- 18 нас хүрээгүй хүүхэд виз мэдүүлэхэд эцэг эх хоёул биечлэн ирж гарын үсэг зурна. Эцэг эхийн аль нэг нь ганцаар асран хамгаалах эрхтэй бол холбогдох шүүхийн шийдвэр эсвэл нас барсны гэрчилгээг хуулбар орчуулгын хамт өгнө.