ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ
Шенгений визийн маягт:
- Бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж виз мэдүүлэгч эсвэл хууль ёсны асран хамгаалагч гарын үсгээ зурсан маягт.
Цээж зураг:
- 35x45 мм харьцаатай, биометр шаардлагад нийцсэн, цайвар саарал эсвэл цагаан фонтой, сүүлийн 3 сарын дотор авахуулсан 1 хувь зураг (маягт дээр наахгүй).
Паспорт:
- Сүүлийн 10 жил дотор олгосон, шенгенд байх хугацаанаас багадаа 3 сар илүү хүчинтэй, эзэмшигчийн гарын үсэгтэй, ямар нэгэн дардас (штамп), тэмдэглэгээ, наалтгүй 2 нүүртэй. Урьд өмнө эзэмшиж байсан гадаад паспортууд.
Виз мэдүүлэгч гадаадын иргэн бол:
- Монгол Улсад оршин суух зөвшөөрөл болон Монгол Улс руу эргэн нэвтрэх хүчинтэй виз.
Заавал хийх шаардлгатай хуулбарууд:
- Гадаад паспорт эзэмшигчийн мэдээлэлтэй болон гарын үсэгтэй нүүр
- Урьд өмнө олгож байсан шенгений виз, шенгений хилээр орсон, гарсан штамп
- Гадаадын иргэн бол: Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, Монгол руу эргэн нэвтрэх хүчинтэй виз
Аяллын зорилго:
- Аяллын зорилгын бичмэл тайлбар герман эсвэл англи хэл дээрх орчуулгын хамт
Тээврийн хэрэгслийн баримт:
Шенгений нутаг дэвсгэрт нэвтрэх ба гарах тийзийн захиалга; Шенгений орнуудаар зорчих бол тээврийн хэрэгслийн захиалга.
Байрлах газрын баримт:
- Шенгенд байх нийт хугацаанд байрлах зочид буудлын захиалга эсвэл түүнтэй адилтгах байрлах газрын талаарх баримт
Шенген дэх спорт арга хэмжээ зохион байгуулагчаас илгээсэн урилга:
Урилга нь тухайн байгууллагын албан бланк дээр эрх бүхий этгээдийн гарын үсэг болон тамгатай байхаас гадна:
- Виз мэдүүлэгчийн овог нэр
- Урьж байгаа хүний нэр, холбоо тогтоох мэдээлэл
- Аяллын зорилго болон үргэлжлэх хугацаа
- Шенгений нутаг дэвсэрт байрлах болон амьжиргааны зардлыг урьж буй байгууллага хариуцах бол энэ талаар урилга дээр тодорхой тусгасан байна.
Виз мэдүүлэгч нь спортын тухайн төрлөөр тэмцээн уралдаанд оролцох шалгуурын биелүүж буй баримт:
- өөрийн харьяалагдах спортын нийгэмлэг, клубын тодорхойлолт
- урьд өмнө спортын тухайн төрлөөр тэмцээн, уралдаанд оролцож байсан баримт (тэмцээний мандат, шагналт байранд орж байсан өргөмжлөл, диплом)
Аяллын зардлыг санхүүжилт:
Виз мэдүүлэгчийн ажил олгогч аяллын зардлыг хариуцах бол:
- Шенген рүү явах болсон зорилго болон аялалтай холбоотой зардлыг бүрэн хариуцаж буйгаа мэдэгдсэн албан бичиг герман / англи хэл дээрх орчуулгатай.
- Аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, орчуулга.
- Тус байгууллагын сүүлийн 3 сарын дансны хуулга банкны тамга тэмдэгтэй (орчуулах шаардлагагүй).
Виз мэдүүлэгч өөрөө аяллын зардлаа хариуцах бол:
- Виз мэдүүлэгчийн дансны сүүлийн 3 сарын хуулга банкны тамга тэмдэгтэй
- НД-ын сүүлийн 1 жилийн лавлагаа (орчуулах шаардлагагүй)
- Орлогын эх үүсвэрийг батлах бусад баримт бичиг байгаа бол өгч болно
Ажлын газрын тодорхойлолт:
- Ажил олгогч байгууллагын албан бланк дээр виз мэдүүлэгчийн албан тушаал, ажил эрхэлсэн хугацаа, цалингийн хэмжээ мөн аяллын хийх хугацаанд амралт, чөлөө авсан тухай албан бичиг герман эсвэл англи хэл дээрх орчуулгын хамт
- ТҮЦ машин / E-Mongolia -аас хэвлэн гаргасан сүүлийн 1 жилийн нийгмийн даатгалын лавлагаа (орчуулах шаардлагагүй).
Хувиараа хөдөлмөр эрхлэгч бол:
- Аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувь болон хуулбарыг герман эсвэл англи хэл дээрх орчуулгын хамт
- Өөрийн эсвэл компанийн дансны сүүлийн 3 сарын хуулга банкны тамга тэмдэгтэй (орчуулах шаардлагагүй) ба өөрийн орлогыг батлах бусад баримт бичиг
- Хэрэв байгаа бол: уригч компанитай бизнес харилцаатай тухай баримт (захиалга, нэхэмжлэл болон төлбөрийн болон түүнтэй адилтгах баримтууд)
Аяллын эрүүл мэндийн даатгал:
Шенгений нутаг дэвсгэрт хүчинтэй, багадаа 30.000 Евротой тэнцэх нөхөн олговортой даатгалыг Шенгенд байх нийт хугацаагаар хийлгэх бөгөөд даатгалын баримтын эх хувь ба хуулбар
Анхаарах зүйл: Аяллын эрүүл мэндийн даатгал нь Covid-19-р өвчилсөн тохиолдолд мөн 30.000 Евротой тэнцэх нөхөн олговортой байх ёстой.
Насанд хүрээгүй виз мэдүүлэгч бол:
- 18 нас хүрээгүй хүүхэд виз мэдүүлэхэд эцэг эх хоёул биечлэн ирж гарын үсэг зурна. Эцэг эхийн аль нэг нь ганцаар асран хамгаалах эрхтэй бол холбогдох шүүхийн шийдвэр эсвэл нас барсны гэрчилгээг хуулбар орчуулгын хамт өгнө.
Нэмэлтээр өгч болох баримт бичиг:
- Виз мэдүүлэгч өөрийн гэр бүлийн байдал,өөрийн эд хөрөнгө болон санхүүтэй холбоотой нэмэлт баримт хавсаргаж болно. Жишээ нь: Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, бизнес эрхэлдэг баримт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, тэтгэврийн дэвтэр, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын лавлагаа гэх мэт.