ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ
Шенгений визийн маягт:
- Бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж виз мэдүүлэгч эсвэл хууль ёсны асран хамгаалагч гарын үсгээ зурсан маягт.
Цээж зураг:
- 35x45 мм харьцаатай, биометр шаардлагад нийцсэн, цайвар саарал эсвэл цагаан фонтой, сүүлийн 3 сарын дотор авахуулсан 1 хувь зураг (маягт дээр наахгүй).
Паспорт:
- Сүүлийн 10 жил дотор олгосон, шенгенд байх хугацаанаас багадаа 3 сар илүү хүчинтэй, эзэмшигчийн гарын үсэгтэй, ямар нэгэн дардас (штамп), тэмдэглэгээ, наалтгүй 2 нүүртэй. Урьд өмнө эзэмшиж байсан гадаад паспортууд.
Виз мэдүүлэгч гадаадын иргэн бол:
- Монгол Улсад оршин суух зөвшөөрөл болон Монгол Улс руу эргэн нэвтрэх хүчинтэй виз.
Бичиг баримтаас заавал хийх шаардлгатай хуулбарууд:
- Гадаад паспорт эзэмшигчийн мэдээлэлтэй болон гарын үсэгтэй нүүр
- Урьд өмнө олгож байсан шенгений виз, шенгений хилээр орсон, гарсан штамп
- Гадаадын иргэн бол: Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, Монгол руу эргэн нэвтрэх хүчинтэй виз
Аяллын зорилго:
- Аяллын зорилгын бичмэл тайлбар герман эсвэл англи хэл дээрх орчуулгын хамт
Тээврийн хэрэгслийн баримт:
Шенгений нутаг дэвсгэрт нэвтрэх ба гарах тийзийн захиалга.
Шенген дэх эмчлэгч байгууллагын тодорхойлолт:
- Өвчний онош, төлөвлөж байгаа эмчилгээ, үргэлжлэх хугацаа болон эмчилгээний нийт төлбөрийн хэмжээг тодорхой тусгасан байна.
- Эмчилгээтэй холбоотой бүх зардлыг урьдчилан төлсөн баримт эсвэл эмчилгээний төлбөрийг өөр байдлаар төлж барагдуулах талаар эмчлэх байгууллагаас гаргасан тодорхойлолт.
Шенгенд оршин суугаа хүн амьжиргааны болон байрлах газрын зардлыг хариуцах бол:
- Герман: Оршин суугаа хотынхоо Гадаадын Харьят Иргэдийн газраас (Ausländerbehörde) батлан даалтын маягт (Verpflichtungserklärung).
- Белги: Оршин суугаа хотын Гадаадын Харьят Иргэдийн газраас авсан албан ёсны батлан даалтын маягтыг хотын захиргаанаас гарын үсэг зурж, тамга дарах бөгөөд Дотоод Явдлын яамаар заавал баталгаажуулсан байх ёстой.
- Люксембург: Албан ёсны батлан даалтын маягтыг хотын захиргаа болон Гадаад Хэргийн яам хоёулаа гарын үсэг зурж баталгаажуулна.
- Денмарк, Испани, Португал, Грек, Словени, Латви, Исланд: Албан ёсны урилгын маягт дээрх урьж буй хүний гарын үсэг нь нотариат эсвэл хотын захиргаагаар баталгаажсан байх ёстой. Батлан даалтын маягттай хамт уригч тал өөрийн орлогын баримтуудыг (сүүлийн 3 сарын цалингийн тодорхойлолт, дансны гүйлгээний 3 сарын хуулга болон үүнтэй адилтгах баримт) илгээнэ.
- Малта: “Declaration of Proof” маягт дээрх гарын усэг нотариатаар баталгаажсан байх бөгөөд урьж буй хүний цалингийн тодорхойлолт, орлого болон үүнтэй адилтгах баримтыг хамт илгээнэ.
- Финланд: Уригч этгээдийн гарын үсэгтэй бичмэл урилга(албан ёсны маягт байхгүй)
Жич: аль ч орноос ирсэн урилга нь сүүлийн 6 сарын дотор олгосон байх ёстой.
Виз мэдүүлэгчийн хөрөнгийн баталгаа:
- Виз мэдүүлэгчийн дансны сүүлийн 3 сарын хуулга банкны тамга тэмдэгтэй.
- байгаа бол ТҮЦ машин / E-Mongolia -аас хэвлэн гаргасан сүүлийн 1 жилийн нийгмийн даатгалын лавлагаа (орчуулах шаардлагагүй).
- байгаа бол орлогын эх үүсвэрийг батлах бусад баримт бичиг.
Ажлын газрын тодорхойлолт:
- Ажил олгогч байгууллагын албан бланк дээр виз мэдүүлэгчийн албан тушаал, ажил эрхэлсэн хугацаа, цалингийн хэмжээ мөн бизнес аяллын зорилго болон хугацааг тодорхойлсон албан бичиг герман эсвэл англи хэл дээрх орчуулгын хамт.
- Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувь болон хуулбарыг герман эсвэл англи хэл дээрх орчуулгын хамт.
- ТҮЦ машин / E-Mongolia -аас хэвлэн гаргасан сүүлийн 1 жилийн нийгмийн даатгалын лавлагаа (орчуулах шаардлагагүй).
Хувиараа хөдөлмөр эрхлэгч бол:
- Аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувь болон хуулбарыг герман эсвэл англи хэл дээрх орчуулгын хамт.
- Өөрийн эсвэл компанийн дансны сүүлийн 3 сарын хуулга банкны тамга тэмдэгтэй (орчуулах шаардлагагүй) ба өөрийн орлогыг батлах бусад баримт бичиг.
- Хэрэв байгаа бол: уригч компанитай бизнес харилцаатай тухай баримт (захиалга, нэхэмжлэл болон төлбөрийн болон түүнтэй адилтгах баримтууд).
Аяллын эрүүл мэндийн даатгал:
- Шенгений нутаг дэвсгэрт хүчинтэй, багадаа 30.000 Евротой тэнцэх нөхөн олговортой даатгалыг Шенгенд байх нийт хугацаагаар хийлгэх бөгөөд даатгалын баримтын эх хувь ба хуулбар.
- Анхаарах зүйл: Аяллын эрүүл мэндийн даатгал нь Covid-19-р өвчилсөн тохиолдолд мөн 30.000 Евротой тэнцэх нөхөн олговортой байх ёстой.
Насанд хүрээгүй виз мэдүүлэгч бол:
- 18 нас хүрээгүй хүүхэд виз мэдүүлэхэд эцэг эх хоёул биечлэн ирж гарын үсэг зурна. Эцэг эхийн аль нэг нь ганцаар асран хамгаалах эрхтэй бол холбогдох шүүхийн шийдвэр эсвэл нас барсны гэрчилгээг хуулбар орчуулгын хамт өгнө.
Нэмэлтээр өгч болох баримт бичиг:
- Виз мэдүүлэгч өөрийн гэр бүлийн байдал,өөрийн эд хөрөнгө болон санхүүтэй холбоотой нэмэлт баримт хавсаргаж болно. Жишээ нь: Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, бизнес эрхэлдэг баримт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, тэтгэврийн дэвтэр, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын лавлагаа гэх мэт.