Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Visa und Einreise nach Deutschland und in andere Schengen-Staaten
Татгалзсан хариу, одоо би яах вэ?
Татгалзсан шийдвэрийн эсрэг бичгээр өргөдөл өгч болно. Бичгээр өгч буй өргөдлөөр дамжуулан Та татгалзсан шийдвэрийн эсрэг тайлбар өгч визийн мэдүүлэгт өгөөгүй нэмэлт баримтуудаар өөрийн тайлбараа баталгаажуулж болно. Таны өргөдлийг татгалзсан шийдвэр гаргасан ЭСЯ-ны ажилтнаас өөр эрх бүхий ажилтан хянаж үзэх болно.
1. Хугацаа
Татгалзсан хариу авснаас хойш нэг сарын дотор өргөдөл өгч болох талаар Танд өгсөн татгалзсан хариуд бичсэн байгаа. Дээрх хугацаанд өргөдөл өгч амжаагүй бол Та шинээр визийн мэдүүлэг өгөхөөс өөр арга байхгүй. Өргөдлийг хянаж үзээд татгалзсан шийдвэр хэвээр үлдсэн, шинээр визийн мэдүүлэг өгөөд татгалзсан аль ч тохиолдолд визийн хураамжийг буцаан олгохгүй.
2. Өргөдөл гаргах заавар
Таны өргөдөл
- Татгалзсан шийдвэр авсан хүн өөрөө гарын үсэг заавал зурсан байх ёстой Энгийн цахим захидал өргөдөл болох боломжгүй гэдгийг анхаарна уу
- Насанд хүрээгүй хүүхдийн өргөдөл дээр эцэг, эх хоёулаа гарын үсгээ зурсан байх ёстой
- Герман эсвэл англи хэл дээрх орчуулгатай байх ёстой
- Татгалзсан шийдвэр дээрх заасан хугацаанд багтаж өгсөн байх ёстой
- Цаасан хэлбэрээр, факсаар эсвэл цахим захидлаар PDF хэлбэрт оруулж И-Мэйлдээ хавсаргаж ЭСЯ-руу илгээх ёстой (боломжит дээд хэмжээ 5 MB)
3. Хаяг
Шуудангийн хаяг
Бага Тойруу – 3, P.O.Box 708
Улаанбаатар 15160, Монгол Улс
Хаяг
Бага Тойруу – 2, Нэгдсэн Үндэстний гудамж
Улаанбаатар 14201, Монгол Улс
И-Мэйл
visa-service@ulan.diplo.de
4. Итгэмжлэл
Та итгэмжлэгдсэн хүнээр дамжуулан ЭСЯ-нд өргөдлөө мөн өгөх боломжтой. Насанд хүрээгүй хүүхдийн өргөдлийг гуравдагч этгээдээр дамжуулах бол асрамжлах эрх бүхий хүн итгэмжлэл гаргана.
Итгэмжлэл нь:
- Таны болон итгэмжлэгдсэн хүний гарын үсэгтэй байх ёстой
- Итгэмжлэгдсэн хүний овог нэр, холбоо барих мэдээлэл бичигдсэн байх ёстой
5. Өргөдлийн агуулга
Таны өргөдөлд дараах мэдээлэл заавал байх ёстой:
- Визийн мэдүүлгийн дугаар (зургаан оронтой код - татгалзсан бичгийн баруун дээд хэсэг бичигдсэн 6 оронтой тоо)
- Таны гадаад паспортын дугаар
- Таны овог нэр
- Холбоо барих мэдээлэл - утасны дугаар болон И-Мэйл хаягЦахим захидлын хандах хэсэгт: „REMO/Визийн мэдүүлгийн 6 оронтой код/овог, нэр/Гадаад паспортын дугаар“ - аа бичнэ.
Анх виз мэдүүлэхдээ хавсаргаж өгөөгүй баримт бичгүүдийг герман эсвэл англи хэл дээрх орчуулгын хамт өгч болно. Татгалзсан шалтгааныг үгүйсгэж тайлбарласан нэмэлт мэдээлэл
Өргөдлөө холбогдох баримт бичгийн хамтаар нэг файл болгож И-Мэйлдээ PDF хэлбэрээр хавсаргаж илгээнэ (хавсралтын дээд хэмжээ 5 MB). Өргөдлийг нэг цахим захидалд багтааж илгээхийг ЭСЯ зөвлөж байна. Олон И-Мэйлээр салгаж илгээсэн өргөдлийг ЭСЯ нэгтгэн хянах баталгаа өгөх боломжгүй.
Анхаарах зүйл
Визийн мэдүүлэг өгөөд татгалзсан хариу авсан хүн бүр өөрийн гарын үсэгтэй өргөдөл өгөх ёстой гэдгийг анхаарна уу. Жишээ нь: Бизнесийн зорилгоор виз мэдүүлээд татгалзсан групын хүн тус бүр өөрийн гарын үсэгтэй өргөдлийг өгч байж өргөдлийг дахин хянаж үзэх боломжтой болно. Насанд хүрээгүй хүүхдийн хувьд асрамжлах эрх бүхийн хүний өргөдөл.
6. Өргөдлийг хянаж үзэх хугацаа
Цаг хугацаандаа өгсөн, дээр дурьдсан журам, шаардлагыг хангасан өргөдөл орж ирсний дараа Таны визийн мэдүүлгийг дахин хянаж үзэх болно. Ингэхдээ Таны өгсөн тайлбар, нэмэлт баримт бичгүүдийг харгалзан үзнэ.
Өргөдлийг хянаж үзэхэд ЭСЯ-нд 3 сар хүртэлх хугацаа хэрэгтэй. Энэ хугацаа дотор өргөдлийн явцын талаарх асуулгад хариулт өгөх боломжгүй гэдгийг анхаарна уу.
Таны өргөдлийн хянаж үзээд виз олгох боломжтой гэж үзвэл ЭСЯ-наас Тантай нэн даруй холбогдож гадаад паспорт, шинээр аялах тийзийн захиалга, хүчинтэй аяллын эрүүл мэндийн даатгал болон зарим тохиолдолд нэмэлт бичиг баримтууд14 хоногийн дотор өгөх тухай мэдэгдэнэ. Энэхүү хугацаанд дээрх баримт бичгүүдийг ЭСЯ-нд авчирч өгөөгүй тохиолдолд Таныг аялах сонирхолгүй болсон гэж үзэх бөгөөд өргөдлийг шийдвэрлэгдсэнд тооцно.
Төлөвлөж буй шинэ аяллын огноо нь ЭСЯ-наас Тантай холбогдсноос хойш ойролцоогоор 2 хоногийн дараа байхаар захиалсан байх ёстойг анхаарна уу. Таны шинээр төлөвлөж буй аялал болон өргөдлийн хооронд цаг хугацааны уяалдаа холбоо байх ёстой. Энэ нь ойрын 3 сарын дотор төлөвлөсөн аялал байх ёстой гэсэн үг юм.
Өргөдлийг хянаж үзээд татгалзлсан шийдвэр хэвээр үлдэх аваас цаашид хэрхэн давж заалдах болох талаар зааварчилгаатай хариуг ЭСЯ-наас таны И-Мэйл хаяг руу илгээнэ.
Татгалзсан хариу авсан виз мэдүүлэгч Берлин хот дахь Захиргааны шүүхэд (Verwaltungsgericht) гомдол гаргаж болно:
- Татгалзсан хариу аваад ЭСЯ-нд өргөлдөл өгөлгүйгээр шууд Захиргааны шүүхэд хандах
- ЭСЯ-нд өргөдөл өгөөд татгалзсан шийдвэр хэвээр үлдсэн тухай бичгэн хариу авсны дараагаар хандах
1. Хугацаа
ЭСЯ-наас өгсөн татгалзсан хариу, өргөдлийн хариу авснаас хойш нэг сарын дотор Захиргааны шүүхэд гомдол гаргаж болох тухай зааварчилгаа бичгээр өгсөн байгаа.
2. Гомдол гаргах хэлбэр
Захиргааны шүүхэд хэрхэн хандах, гаргах гэж буй өргөдлийн агуулга ямар байх тухай зааварчилгааг Берлин хотын хууль эрх зүйн байгууллагын (Berliner Justiz) цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй.
Захиргааны шүүхэд Та өөрөө шууд хандах, насанд хүрсэн гэр бүлийн гишүүнээр төлөөлүүлэн хандах эсвэл өмгөөлөгчөөр дамжуулан хандаж болно.
3. Гомдлыг шийдвэрлэх хугацаа
Захиргааны шүүхэд гаргасан гомдол хэр удаан үргэлжлэх нь тухайн гомдлын нарийн төвөгтэй байдлаас хамаарна. Хянан шийдвэрлэх хугацаа олон сараар үргэлжилж болдог. Захиргааны шүүхэд хариуцагч талаар Берлин дэх Гадаад Хэргийн яам оролцдог учраас Улаанбаатар дахь ЭСЯ нь хэрэг хянан шийдвэрлэх явцад дан ганц Гадаад Хэргийн яамны зааварчилгаагаар оролцох боломжтой.
Захиргааны шүүхэд хандсанаар Таны ЭСЯ-нд гаргасан аливаа өргөдөл гомдол эцэслэн шийдвэрлэсэн эсэхээс үл хамаарч дуусгавар болно.