Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил
Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан логоны уралдааны ялагч
1974 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосныг тохиолдуулан:
Бид дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан логоны уралдааны ялагчаар зураач, дизайнер ноён Шарбандийн Цогсайханг тодорсныг мэдэгдэхэд таатай байна! Уран бүтээлчийн загвар нь ойн баярын албан ёсны лого байх болно.
Өөрсдийн бүтээлч санаа, ур ухаан шингэсэн бүтээлээ илгээж, уралдааныг баялаг болгосон бүх оролцогчдодоо маш их баярлалаа!