Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Шенгений визийн цаг товлох шинэчлэгдсэн систем (Хүлээлгийн жагсаалт)

12.12.2025 - нийтлэл

Шенгений виз мэдүүлэх цагийг товлох журам:

  1. Визийн мэдүүлэг хүлээн авах төв - VFS Global-ын https://visa.vfsglobal.com/mng/mn/deu/login цахим хуудсаар орно. Виз мэдүүлэх цагийг дан ганц энэхүү цахим холбоосоор орж тохирох боломжтой. И-Мэйлээр, Утсаар эсвэл Биечлэн очиж цаг тохирох болон VFS Global-ын ажилтнаар дамжуулан цаг тохирох боломжгүй. Та интернэт холбогдох боломжгүй тохиолдолд VFS Global төв нь Танд өөртөө үйлчлэх төлбөртэй буланг санал болгож болно.
  2. VFS Global - ын цахим хуудаснаа өөрийн бүртгэлийг үнэ төлбөргүй үүсгэх эсвэл урьд өмнө үүсгэсэн нэвтрэх нэрээр орж болно.
  3. Цаг товлохын тулд Та өөрт тохирсон визийн ангиллыг сонгоно.
  4. Таны сонгосон визийн ангилалд цаг байх аваас шууд тохирно. Төлөвлөж байгаа хугацаанд цаг байхгүй бол: Хүлээлгийн жагсаалтанд журмын дагуу бүртгүүлнэ. Энэхүү жагсаалтанд амжилттай бүртгүүлж чадсан бол: Танд баталгаажсан захидал И-Мэйл-ээр ирнэ. Цаг товлох боломжтой өдөр гарахад Танд И-Мэйлээр цахим холбоосыг илгээнэ. Энэхүү холбоосоор орж цагаа товлоно.Энэ холбоос нь 24 цагийн дотор хүчинтэй байх ба дээрх хугацаанд цагаа товлоогүй бол Таны хүсэлтийг хүлээлгийн жагсаалтаас хасна. Хасагдсан тохиолдолд хүлээлгийн жагсаалтанд шинээр бүртгүүлэхээс өөр арга байхгүй. Ийм учраас хүлээлгийн жагсаалтанд бүртгүүлсэн И-Мэйл-ээ ойр ойрхон орж шалгаж байхыг зөвлөж байна. Цаг тохирох нь үнэ төлбөргүй бөгөөд. VFS Global төвийн үйлчлгээний хураамжийг цагаа баталгаажуулахын тулд шилжүүлэх шаардлагатай.

Хүлээлгийн жагсаалтанд хэрхэн бүртгүүлэх зааварчилгаа бүхий дүрс бичлэгийг Та доорх холбоосоор орж үзнэ үү: https://www.vfsglobal.com/en/individuals/appointmentbookingvideo/guide/online-waitlist-solution.html

эхлэл рүү очих