ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ
Шенгений визийн маягт:
- Бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж виз мэдүүлэгч эсвэл хууль ёсны асран хамгаалагч гарын үсгээ зурсан маягт.
Цээж зураг:
- 35x45 мм харьцаатай, биометр шаардлагад нийцсэн, цайвар саарал эсвэл цагаан фонтой, сүүлийн 3 сарын дотор авахуулсан 1 хувь зураг (маягт дээр наахгүй).
Паспорт:
- Сүүлийн 10 жил дотор олгосон, шенгенд байх хугацаанаас багадаа 3 сар илүү хүчинтэй, эзэмшигчийн гарын үсэгтэй, ямар нэгэн дардас (штамп), тэмдэглэгээ, наалтгүй 2 нүүртэй. Урьд өмнө эзэмшиж байсан гадаад паспортууд.
Виз мэдүүлэгч гадаадын иргэн бол:
- Монгол Улсад оршин суух зөвшөөрөл болон Монгол Улс руу эргэн нэвтрэх хүчинтэй виз.
Бичиг баримтаас заавал хийх шаардлгатай хуулбарууд:
- Гадаад паспорт эзэмшигчийн мэдээлэлтэй болон гарын үсэгтэй нүүр
- Урьд өмнө олгож байсан шенгений виз, шенгений хилээр орсон, гарсан штамп
- Гадаадын иргэн бол: Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, Монгол руу эргэн нэвтрэх хүчинтэй виз
Аяллын зорилго:
- Шенгений ямар орнуудаар аялах гэж байгаа тухай дэлгэрэнгүй тайлбар захиа герман эсвэл англи хэл дээрх орчуулгатай.
-Аяллын төлөвлөгөө, маршрут.
Байрлах газрын баримт:
- Шенгенд байх нийт хугацаанд байрлах зочид буудлын захиалга эсвэл түүнтэй адилтгах байрлах газрын талаарх баримт
Виз мэдүүлэгчийн хөрөнгийн баталгаа
- Виз мэдүүлэгчийн дансны сүүлийн 3 сарын хуулга банкны тамга тэмдэгтэй.
- Орлогын эх үүсвэрийг батлах бусад баримт бичиг байгаа бол өгч болно.
Виз мэдүүлэгч төрийн албан хаагч, аж ахуйн нэгжийн ажилтан бол:
- Ажил олгогч байгууллагын албан бланк дээр виз мэдүүлэгчийн албан тушаал, ажил эрхэлсэн хугацаа, цалингийн хэмжээ, аяллын хугацаанд амралт, чөлөө авсан тухай тодорхойлолтыг герман эсвэл англи хэл дээрх орчуулгын хамт
- ТҮЦ машин / E-Mongolia -аас хэвлэн гаргасан сүүлийн 1 жилийн нийгмийн даатгалын лавлагаа (орчуулах шаардлагагүй).
Виз мэдүүлэгч хувиараа ажил эрхлэгч бол:
Өөрийн нэр дээрх ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Татварын газрын тодорхойлолт, Нийгийн даатгал төлдөг бол ТҮЦ машин / E-Mongolia -аас хэвлэн гаргасан лавлагаа, өөрийн болон өөрийн нэх дээрх аж ахуйн нэгжийн дансны сүүлийн 3 сарын хуулга болон байгаа бол орлого батлах бусад баримт.
Тээврийн хэрэгслийн баримт:
Шенгений нутаг дэвсгэрт нэвтрэх ба гарах тийзийн захиалга; Шенгений орнуудаар зорчих бол тээврийн хэрэгслийн захиалга.
Аяллын эрүүл мэндийн даатгал:
Шенгений нутаг дэвсгэрт хүчинтэй, багадаа 30.000 Евротой тэнцэх нөхөн олговортой даатгалыг Шенгенд байх нийт хугацаагаар хийлгэх бөгөөд даатгалын баримтын эх хувь ба хуулбар
Анхаарах зүйл: Аяллын эрүүл мэндийн даатгал нь Covid-19-р өвчилсөн тохиолдолд мөн 30.000 Евротой тэнцэх нөхөн олговортой байх ёстой.
Насанд хүрээгүй виз мэдүүлэгч бол:
- 18 нас хүрээгүй хүүхэд виз мэдүүлэхэд эцэг эх хоёул биечлэн ирж гарын үсэг зурна. Эцэг эхийн аль нэг нь ганцаар асран хамгаалах эрхтэй бол холбогдох шүүхийн шийдвэр эсвэл нас барсны гэрчилгээг хуулбар орчуулгын хамт өгнө.
Нэмэлтээр өгч болох баримт бичиг:
- Виз мэдүүлэгч өөрийн гэр бүлийн байдал,өөрийн эд хөрөнгө болон санхүүтэй холбоотой нэмэлт баримт хавсаргаж болно. Жишээ нь: Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, бизнес эрхэлдэг баримт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, тэтгэврийн дэвтэр, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын лавлагаа гэх мэт.