Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Гааль
Deutsches Zollabzeichen, © Bundeszollverwaltung
Гаалийн журам
Европын Холбооны Улсуудад зорчихдоо 10.000 буюу түүнээс дээш хэмжээний Еврог бэлнээр авч явбал 2007 оны 6-р сарын 15-наас эхлэн мэдэгдэх ёстой болсныг анхаарна уу. Аялалын чекийг мөн бэлэн мөнгөнд тооцно.
ХБНГУ-ын хилээр нэвтрэхдээ авч яваа бэлэн мөнгөө германы гаалийн гаүарт мэдэгдэх үүрэгтэй. ЕХ-ны бусад гишүүн оронд зорчихдоо бэлэн мөнгөө тухайн орны холбогдох байгууллагад бүртгүүлнэ.
Бүртгүүлээгүй тохиолдолд их хэмжээний буюу 1 сая хүртэлх Еврогийн торгууль ноогдуулна.
Герман Улсын гаалийн дүрэм журмын болон бөглөх маягтийг Та доорхи вэб хуудсаас герман, англи хэлээр авч болно.