Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Шенгений визийн мэдүүлгийг 2019.03.15-ны өдрөөс эхлэн VFS Глобал хариуцна

VFS

VFS, © VFS GLOBAL

нийтлэл

2019.03.15-ны өдрөөс эхлэн Герман улс, мөн Бельги, Дани, Финлянд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани зэрэг улсуудад зорчих Шенгений визийн  (= богино хугацааны 90 хүртэл хоног оршин суух виз) мэдүүлгийг VFS Глобал компанийн Улаанбаатар хот, DHL-ийн байран дахь Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан өгч болно.

 Та VFS Глобал компанийн санал болгож буй бусад үйлчилгээ, виз мэдүүлэх цаг тохирох тухай мэдээллийг VFS Глобал компанийн цахим хуудаснаас англи/монгол хэлээр доорх холбоосоор орж авна уу:


 VFS-Global компанийн цахим хуудас руу шилжих


Үндэсний виз буюу 90-с дээш хоног оршин суух визийг (жишээлбэл Германд амьдарч буй гэр бүл дээрээ нүүж очих, их/дээд сургуульд суралцах, хөдөлмөр эрхлэх, хүүхэд асрагчаар ажиллах, мэргэжлийн боловсрол эзэмшихэд зориулсан виз) цаашид Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яаман дээр шууд мэдүүлдэг хэвээрээ байна. Үндэсний визийн мэдүүлгийг VFS Глобал компани одоогийн байдлаар хүлээн авахгүй.

Шенгений виз мэдүүлэх цагийг цаашид -  хязгаарлагдмал хүрээнд - Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны цахим хуудсаар  тохирон авч болно.

Бид визийн мэдүүлэг хүлээн авах үйл ажиллагааг гадны үйлчилгээ үзүүлэгч байгуулагад шилжүүлснээр визийн цаг товлоход үүсдэг удаан хүлээлт, дараалал өнгөрсөнд үлдэж, цаашид үйлчлүүлэгчиддээ үзүүлэх үйлчилгээ улам сайжирч буйг дуулгахдаа баяртай байна.

 

эхлэл рүү очих