Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтэст ажилтан шалгаруулж авна.

10.03.2022 - Stellenanzeige

Bewerbungsschluss: 19.03.2022, 17:00 Uhr Lokalzeit

Нэг баг – дэлхий даяар

Улаанбаатар хот дахь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам

2022.05.01-нээс эхлэн

2023.12.31 хүртэл хугацаатай ажлын байранд

Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтэст

ажилтан (эр/эм/бусад)

сонгон шалгаруулж авна.

Энэ ажил нь дараахь ажил үүргийг голчлон хамарна:

 

  • хөгжлийн бодлогын чиглэлээр ажиллах  
  • монгол түншүүдтэй амаар болон бичгээр харилцах, орчуулга хийх (өндөр дээд түвшний уулзалт, арга хэмжээнд хэлмэрчлэх)
  • ЭСЯ-наас хэрэгжүүлэх жижиг төслүүдийн бэлтгэл ажилд туслах, хэрэгжүүлэх, төсөл хэрэгжсэний дараахь ажлуудыг хийж гүйцэтгэх
  • айлчлал болон төлөөлөгчдийг дагалдан ажиллах
  • төлөөлөгчдийн айлчлалын бэлтгэл ажил болон хэрэгжилтэд туслах
  • төлөөний ноот бичиг болон хоёр талт гэрээ, хэлэлцээр солилцох ажилд бэлтгэх, харилцан зөвшилцөх  
  • уулзалт товлон зохицуулах
  • харилцагч түншүүдийн харилцаа холбоо, сүлжээг хариуцан ажиллах

Өргөдөл гаргагч нь дараахь ажлын шаардлагуудыг хангасан байвал зохино:

  • герман хэлний аман болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй (Германд их дээд сургууль төгссөн байвал сайн)
  • монгол хэлний маш сайн мэдлэгтэй (төрөлх хэл нь монгол хэл байвал давуу талтай)
  • англи хэлний аман болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй
  • хөгжлийн хамтын ажиллагааны салбарт (германы) ажиллаж байсан туршлагатай, Монгол, Герман улсуудын хөгжлийн бодлого, стратегийн талаар сайн мэдлэгтэй
  • Монгол дахь (хөгжлийн) бодлогын хөгжлийн талаар нарийн мэдрэмжтэй байх
  • өндөр дээд түвшний зочид гийчидтэй харилцах харилцааны соёлтой, ёслол, ёс жаяг мэддэг байх
  • багаар ажиллах, хариуцлагаа ухамсарлах болон ажил гүйцэтгэх чадвартай байх, уян хатан байх, албан томилолтоор явахад бэлэн байх
  • зөв боловсон харилцаатай, гадна дүр төрх цэмцгэр
  • хянуур нямбай, итгэл найдвартай, хариуцлагаа ухамсарладаг, нууц хадгалах чадвартай
  • эрүүл мэндийн хувьд таарч тохирох, биеийн нөхцөл байдал сайн
  • бие болон сэтгэл зүйн хувьд ачаалал даах чадвартай
  • ажиллах бэлэн байдал сайн бөгөөд шаардлагатай үед илүү цагаар ажиллахад бэлэн байх
  • Монгол Улсад оршин суух статус нь баталгаажсан байх


Энэхүү ажил нь бүтэн цагийн ажил байхаар (долоо хоногт 40 цаг) төлөвлөгдсөн. Гэрээний нөхцөл нь монголын хууль, эрх зүйгээр зохицуулагдана. Цалинг Улаанбаатар дахь Германы ЭСЯ-ны цалингийн цэсний дагуу монгол төгрөгөөр олгоно. Шалгарсан өргөдөл гаргагчтай эхний удаад 6 сарын хугацаанд туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулна. Залгуулаад цааш нь 2023.12.31 хүртэл хугацаатай гэрээ байгуулах боломжтой.

Сонгон шалгаруулалтад амжилттай тэнцсэн тохиолдолд ажилд орохоос өмнө ЭСЯ-наас зааж өгсөн эмчээр эрүүл мэндийн хувьд таарч тохирох эсэхээ шалгуулан нотлох ёстой. Түүнчлэн хувь хүний болон аюулгүй байдлын үзлэг шалгалтыг хийж явуулна. Танаас үүн дээр хамтран ажиллахад бэлэн байхыг шаардана.

Монголын харьяат бус өргөдөл гаргагч нь оройтлоо гэхэд ажилд орох үедээ Монгол Улсад оршин суух хүчин төгөлдөр зөвшөөрөл, ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй болсон байх шаадлагатай.

Өргөдлөө дараахь баримт бичгийн хамт:

 

  • герман хэлээр бичсэн өргөдөл, ажилд орох зорилгоо тодорхойлсон бичиг
  • герман буюу англи хэлээр бичсэн, хүснэгтээр гаргасан намтар (гэрэл зураг өөрийн сонголтоор)
  • герман болон англи хэлний мэдлэгтэйг нотлох гэрчилгээгээр баталгаажсан нотолгоо
  • өмнөх ажил олгогчоос олгосон тодорхойлолт, зөвлөмж бичиг
  • сургууль, их дээд сургууль төгссөн болон мэргэжил дээшлүүлсэн тухай баталгаа
  • паспортын хуулбар, шаардлагатай бол оршин суух зөвшөөрлийн хуулбар буюу монголын иргэний үнэмлэхийн хуулбар

2022.03.20-ны өдөр хүртэл

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам

Vw-1 гарт нь

Бага тойруу-2, Нэгдсэн Үндэстний гудамж 16

14201 Улаанбаатар, Монгол Улс - д биечлэн авчирч өгөх буюу

цахим шуудан bewerbung@ulan.diplo.de

хаягт илгээнэ үү.

Цахим шуудангаар илгээх тохиолдолд дараахь зааврыг зайлшгүй мөрдөх ёстой:

-           Цахим шуудангийн утга агуулгын тухай хэсэгт ‚Bewerbung Mitarbeiter/Mitarbeiterin WZ 2022‘ гэсэн үгийг заавал бичнэ

-           Ажилд орох өргөдөлд хамаатай бүх хавсралтыг нэг баримт бичиг буюу нэг файл болгон PFD-форматаар өргөдөл илгээх цахим шуудандаа хамт хавсарган илгээнэ

-           Цахим шуудангаар илгээх өргөдлийн дата хэмжээ нь 3 MB–с (хавсралтын хамт) хэтрэхгүй байх ёстой

Зөвхөн бүрэн гүйцэд бөгөөд цагтаа хожимдолгүй ирсэн өргөдлийг хүлээн авах боломжтойг анхаарна уу. Өргөдлийг хүлээн авсан тухай хариу илгээхгүй. Ажилд орох өргөдлийн баримт бичгийг буцаан олгохгүй. Зөвхөн өөрийгөө танилцуулахаар уригдсан (амаар хийх сонгон шалгаруулалт) өргөдөл гаргагчтай холбоо барина.

Танилцуулах уулзалт ярилцлагад ирэх зардлыг олгохгүй.

эхлэл рүү очих