Европын Эм бэлдмэлийн Агентлагаас (EMA) хүлээн зөвшөөрсөн Coronavirus SARS-CoV-2-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс Монгол Улсаас Герман Улс руу нэвтрэх боломжтой. Энэхүү шаардлагыг биелүүлж байгаа хүн зочлох, жуулчлах зорилгоор ч мөн ялгаагүй Герман Улс руу нэвтэрч болно.
Вирусын хувилбар тархсан улс орнуудаас зорчин ирэхийг үүнд хамруулахгүй. Эдгээр улс орнуудаас Герман руу орох хориг үйлчилсэн хэвээр байна.
Европын Эм бэлдмэлийн Агентлагаас хүлээн зөвшөөрсөн ижил эсвэл өөр төрлийн вакцины бүрэн тунд хамрагдсан (жагсаалтыг харах), гуравдагч орны адилтгахуйц вакцины бүрэн тунд хамрагдсан (жагсаалтыг xlcx. хүснэгтээр харах) хүмүүс Герман Улс руу нэвтрэн орох боломжтой.
Вакцины баримт нь:
1. Герман, англи, франц, итали болон испани хэл дээр бичигдсэн Европын Холбооны COVID-ын дижитал гэрчилгээ, түүнтэй адилтгаж болохуйц дижитал эсвэл цаасан дээр хэвлэсэн баримт байх ёстой. Зургийг нь авч дүрсжүүлсэн баримтыг дижитал баримтад тооцохгүй. Дижитал баримтыг эрх бүхий газраас дижитал хэлбэрээр олгосон, эрх бүхий этгээдэд дижитал хэлбэрээр уламжилсан байх шаардлагатай.
2. Вакцины баримт нь доорх мэдээллийг агуулсан байх шаардлагатай:
а) Вакцин тариулсан хувь хүний мэдээлэл (овог, нэр, төрсөн он/сар/өдөр эсхүл хүчин төгөлдөр паспорт буюу гэрэл зураг бүхий албан үнэмлэхийн дугаар)
b) Вакцин тарьсан өдөр, вакцины тунгийн тоо ширхэг
c) Вакцины нэр
d) Ямар өвчний эсрэг вакцин тарьсан болох, өвчний нэр
e) Вакцинд хамрагдсан тухай гэрчилгээ олгосон хүн/ байгууллагыг тодорхойлох тэмдэг, жишээ нь тухайн байгууллагын таних тэмдэг, олгогчийн нэр
3. Хамгаалалтын вакцин нь Халдвараас Хамгаалах тухай хуулийн § 22a Abs. 1 (Infektionsschutzgesetz)-т заасан шаардлагад нийцэж байх ёстой.
Хүлээн зөвшөөрөгдсөн вакцины бүрэн тун гэдэг нь :
a) 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 2 тун тарилга
b) Корона вирусын халдвар авсан нь баталгаажсан бөгөөд эсрэг биет тогтсон шинжилгээний хариу гарснаас хойш 1 тун тарилга хийлгэсэн байвал ; эсвэл
Вакцины нэг тун тарилга хийлгэснээс хойш PCR-шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд шинжилгээг багадаа 28 хоногийн өмнө өгсөн байвал 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 тун тарилгатай байж болно
c) 2022 оны 10 дүгаар сарын 1-ний өдрөөс 3 тун тарилга
d) Корона вирусын халдвар авсан нь баталгаажсан бөгөөд эсрэг биет тогтсон шинжилгээний хариу гарснаас хойш 2 тун тарилга хийлгэсэн байвал ; эсвэл
Вакцины 2 тун тарилга хийлгэснээс хойш PCR-шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд шинжилгээг 28 хоногийн өмнө өгсөн байвал 2022 оны 10 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш 2 тун тарилгатай байж болно.
12 нас хүрээгүй, вакцинд хараахан хамрагдаагүй хүүхэд вакцины бүрэн тунд хамрагдсан эх, эцгийн аль нэгний хамт шинжилгээний хариу (PCR-шинжилгээ эсхүл Антиген шинжилгээ) үзүүлэн зорчиж болно. 6 нас хүрээгүй хүүхэд шинжилгээний хариу үзүүлэх шаардлагагүй.
Бусад мэдээллийг холбоосоор орж үзэх бол энд дарна уу.
Шинжилгээний хариу үзүүлэх үүргийн тухай мэдээлэл, зорчих дижитал мэдүүлэг болон карантины дүрэм журмын тухай мэдээллийг эндээс үзнэ үү.