Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Герман улс нэгдсэний 30 жилийн ойн баяр

03.10.2020 - нийтлэл

2020 оны 10 сарын 3-ны өдөр Герман Улс нэгдсэний 30 жилийн ой тохиож байна. Зүүн Германд болон бусад орнуудад иргэд эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн төлөө тайван замаар тэмцсэний үр дүнд  30 жилийн өмнө Берлины хана нурж, Зүүн болон Баруун Герман дахин нэгдсэн юм.

Германд өөрчлөлтийн үйл явц өрнөж, Герман Улс нэгдсэнээр Европ тивийг 40 гаруй жилийн турш хувааж байсан „төмөр хөшиг“ нуран унасан. Тиймээс ч бид энэхүү өдөр Төв болон Зүүн Европын орнуудын иргэдийн эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцсэн эр зоригийг дурсан тэмдэглэж байна. 

Герман Улс нэгдсэн нь Европ тивээс Герман улсад барьсан бэлэг юм. Энэ нь Герман улсын хувьд Европын эв нэгдлийг цаашид гүнзгийрүүлж, дэлхий даяар энх тайван, эрх чөлөө, хүний эрхийн төлөө хүчин зүтгэх эрч хүчийн үндэс нь болдог.

Герман Улс нэгдсэн нь Герман-Монголын харилцаанд нэгдсэн Герман Улстай харилцах шинэ үеийг эхлүүлсэн билээ. 1990 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүртэл Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь тэр үеийн Ардчилсан Герман Улстай, 1974 оноос мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай онцгой эрчимтэй харилцаа хөгжүүлж байв. Монголын олон оюутнууд тайван хувьсгал, Берлиний хана нурсан болон бусад  Герман Улс нэгдсэний түүхэн үйлд явдлуудын гэрч нь болсон. Монгол улсад мөн тайван замаар 1989 оноос эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээл рүү шилжих өөрчлөлтийн үйл явц өрнөсөн билээ. Тиймээс Герман улс нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ардчиллыг дэмжих, эрх зүйт төр хөгжүүлэх болон иргэний нийгмийг бэхжүүлэх нь энэхүү харилцааны чухал бүрэлдэхүүн хэсгүүд нь анхнаасаа байж ирсэн. Герман Улс болон Монгол Улс нь эрчимтэй харилцан солилцоо, өндөр, дээд түвшний тогтмол айлчлал, боловсрол, соёл, шинжлэх ухаан хийгээд эдийн засаг, батлан хамгаалах зэрэг олон салбарууд дахь Герман улсын дэмжлэгээр илэрхийлэгдэх иж бүрэн түншлэлийн харилцаагаар 2008 оноос хойш холбогдож байна.

эхлэл рүү очих