Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Доктор, профессор Н. Жанцанд Гавьяаны их загалмай одон гардуулав

нийтлэл

Элчин сайд Ёорн Розенберг 2020 оны 7 сарын 16-ны өдөр  Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын нэрийн өмнөөс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан, доктор, профессор Н. Жанцанд ХБНГУ-ын гавьяаны одон „Өргөн тууз алтан од бүхий Гавьяаны их загалмай” одонг гардууллаа.

Элчин сайд Розенберг одон гардуулав
Элчин сайд Розенберг одон гардуулав© Deutsche Botschaft Ulan Bator

Доктор, профессор Н. Жанцангийн онцгой гавьяа нь Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйн хөгжил болон Герман Улстай хамтын ажиллагаа, харилцааг нягт өрнүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан явдал юм. Түүний санаачилгаар улс орны онцлог байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр Холбооны Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн зарим нэг чухал зүйл заалтууд монголын цэцийн тухай хуульд тусгагдсан байдаг. Холбооны Гавьяаны загалмай одонг анх 1951 онд „германы ард түмний болон гадаадын гавьяа бүхий иргэдэд ХБНГУ-ын төлөө онцгой гавьяа байгуулсан хүчин зүтгэлийг нь үнэлэн талархаж буйг илэрхийлэхийн тулд“ Холбооны анхны Ерөнхийлөгч доктор, профессор Теодор Хойсс үүсгэн санаачилсан юм. Өргөн тууз болон алтан од бүхий Гавьяаны их загалмай одонг олон улсад „Агуу офицер“-ын одон хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь одонгийн эрэмбийн хоёр дахь өндөр зэрэглэлийн одон юм. Ийм өндөр зэрэглэлийн одонг шагналын эрэмбэ дарааллыг алгасан шууд олгосон явдал нь ховор тохиолдол бөгөөд доктор, профессор Н. Жанцан гавьяа зүтгэл хир онцгой болохыг илтгэнэ.

эхлэл рүү очих