Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Green Talents Award 2020 хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

FONA ist die Plattform des BMBF für Forschung und nachhaltige Entwicklung

FONA ist die Plattform des BMBF für Forschung und nachhaltige Entwicklung, © Bundesministerium für Bildung und Forschung (BMBF)

нийтлэл

2020.05.19-ны өдөр хүртэл материал хүлээн авна

Холбооны Боловсрол, судалгааны яамнаас 10 гаруй жил дараалан зохион байгуулж ирсэн “Green Talents - International Forum for High Potentials in Sustainable Development” олон улсын уралдаан нь энэ жил Холбооны Боловсрол, судалгааны сайд хатагтай Аньяа Карличекийн ивээл доор болно. Жил бүр дэлхийн улс орнуудын нийт 25 залуу судлаачдыг сонгон шалгаруулдаг энэхүү хөтөлбөр нь тогтвортой хөгжлийн чиглэлээрх ногоон хөгжлийн шинэ санаа болон инновацийн харилцан солилцоог амжилттай дэмжиж ирсэн. Тус олон улсын хөтөлбөрийг 2009 оноос эхлэн хэрэгжүүлж, орон нутаг, улс орон болон бүс нутгийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулсан,  69 орны нийт 257 шилдэг судлаачдыг хамруулаад байна. Дэлгэрэнгүй мэдээллийг англи хэл дээр http://www.greentalents.de холбоосоор авах боломжтой.

эхлэл рүү очих