Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Берлиний хана нурсны 30 жилийн ой - Номын нээлт, хэлэлцүүлэг

нийтлэл

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Элчин сайдын яам 1989.11.9-нд Берлиний хана нурсны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан номын нээлт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. 120 орчим зочид, үүнд мөн чөлөөт, ардчилсан сонгуулиар нийт ард түмнээс сонгогдсон Монгол Улсын анхны ерөнхийлөгч ноён П. Очирбат (1990-1997), Монгол Улсад тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, ноён Э. Бат-Үүл нар Герман Улсаас суугаа элчин сайд Ёорн Розенбергийн урилгыг хүлээн авч, арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байв. Германы Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Монсудар” хэвлэлийн газраас монгол хэлнээ орчуулж, эрхлэн гаргасан Петер Вензинскигийн бестселлер “Хориотой аялал” бүтээлийн нээлт, танилцуулгын дараа Зүүн Герман дахь өөрчлөн байгуулалт болон Берлиний хана нурсны гэрч, Германд төгсөгчид тэрхүү түүхэн үе, үйл явдлыг хэрхэн хүлээн авч, ямар сэтгэгдэлтэй байсан тухай сонирхолтой, сэтгэл хөдөлгөм яриа өрнүүлэв. Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр ардчилсан үйл явц Монгол Улсад хэрхэн өрнөсөн буюу 1990 оны Монголын ардчилсан хувьсгалын тухай яриа өрнүүлж санаа, бодлоо хуваалцлаа.

Берлиний хана нурсны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр бас нэгэн төсөл хэрэгжүүлнэ. Уг төслийн хүрээнд БНАГУ-д өөрчлөлтийн үйл явц өрнөх үед Германд суралцаж байсан монгол оюутнуудын дурсамжийг нийтлэн, баримт болгон үлдээхээр ажиллаж байна.    

эхлэл рүү очих