Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Элчин сайд Ёорн Розенберг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

12.08.2019 - нийтлэл

2019 оны 8 дугаар сарын 9-ны өдөр Герман Улсын элчин сайд Ёорн Розенберг Монгол Улсын ерөнхийлөгч, ноён Х. Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслолын хүрээнд Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа болов.

Ноён Ёорн Розенбергийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга хүлээн авч уулзав. Тэрээр Монгол Улсад ардчилал, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс анхнаас нь тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ирэх жилүүдэд ялангуяа хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэв.

Элчин сайд Розенберг нь 30 жил Германы Гадаад хэргийн албанд ажилласан туршлагатай дипломатч юм. Тэрээр Темесвар, Вашигтон, Москва, Оттава зэрэг хотуудад дипломат алба хашиж байсан бөгөөд сүүлд Казахстан улсын Алматы хотод Ерөнхий консулаар томилогдон ажилласан. Элчин сайд эхнэр Урсула Розенбергийн хамтаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн болно.   

эхлэл рүү очих