Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Герман-Монголын харилцаа: #45x45

Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой

Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, © Deutsche Botschaft

нийтлэл

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улс хооронд Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байна.  Энэхүү тэмдэглэлт ойн жилийг онцлох үүднээс Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яам нь өөрийн Facebook хуудаснаа хоёр орны харилцааны бэлгэдэл болгон нийт 45 нийтлэл гаргахаар төлөвлөөд байна. Facebook хуудсан дахь энэхүү #45x45 тусгай цувралын богино нийтлэлүүд нь манай хоёр орны олон төрлийн харилцаа,  өнгө төрхийг илтгэсэн сонирхолтой түүх болон хувь хүний түүхээс өгүүлэх болно. Элчин сайдын яам энэхүү цувралыг дэмжин ажилласан бүх оролцогчиддаа талархахын сацуу Герман-Монголын Иж бүрэн түншлэлийн бүх хамтран зүтгэгчиддээ тэмдэглэлт ойн баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөж байна!

#45x45 тусгай цувралын анхны нийтлэл Ардын Гэгээрлийн сайд асан Эрдэнэбатхааны тухай өгүүлэх бөгөөд  дэлгэрэнгүйг Элчин сайдын яамны Facebook хуудаснаас унших боломжтой.

эхлэл рүү очих