Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Дипломат харилцааны 45 жилийн ойн хүлээн авалт

Элчин сайд Дуппел, Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар нар хүлээн авалтыг нээж буй нь

Элчин сайд Дуппел, Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар нар хүлээн авалтыг нээж буй нь, © Deutsche Botschaft

04.02.2019 - нийтлэл

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 2 дугаар сарын 1-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Монгол Улсын Гадаад харилцааны сайд ноён

Д. Цогтбаатар болон Герман Улсаас суугаа элчин сайд ноён Штефан Дуппел Герман-Монголын харилцааны нэр хүнд бүхий төлөөллийг хүлээн авалтад урьсан байв.

1974 оны 1 сарын 31-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Монгол Улс хооронд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Элчин сайд Штефан Дуппел зочдод хандаж хэлсэн үгэндээ Герман-Монголын харилцаа нь 1974 оноос өмнө буюу урт удаан хугацаанд хөгжиж ирсэн боловч 1974 он нь үүнд нэгэн шийдвэрлэх үе шат нь байсан хэмээн онцлон тэмдэглэв. “1974 он хоёр орны хувьд өөрчлөн байгуулалт, эрх чөлөөний салхи татуулж, Берлины хана нурахад, Монгол Улсад шинэ эхлэлийг бий болгоход нэгэн үүдийг нээсэн жил байв” хэмээн элчин сайд хэлэв.

Монгол Улсын Филармонийн уран бүтээлчид монгол болон германы алдартай хөгжмийн зохиолуудаас, үүнд мөн 2017 оны 6 сард Германы Элчин сайдын яамнаас партитурыг нь хүлээлгэн өгсөн “Монголын сайхан орон” киноны аяас тоглосон нь арга хэмжээний онцгой хэсэг байлаа. Түүнчлэн Дуурь бүжгийн эрдмийн театрын найрал дуучид Германы элчин сайдын гэргий, хатагтай Элена Алонсо Фрайле-гийн хамтаар Герман Улс болон Монгол Улсын төрийн дууллыг дуулав.

Тэмдэглэлт ойн хүрээнд энэ онд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эдгээрийн тухай Элчин сайдын яам тухай бүрд нь мэдээлэх болно.


Элчин сайдын үгийг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.

эхлэл рүү очих