Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Ж. Маршаллын нэрэмжит Европын Аюулгүй байдлын судалгааны төвийн төгсөгчдийн уулзалт

Gruppenfoto der Absolventen

Gruppenfoto der Absolventen, © Deutsche Botschaft

нийтлэл

Гармиш-Партенкирхен дэх Жорж К. Маршаллын нэрэмжит Европын Аюулгүй байдлын судалгааны төв (Герман) болон Даниэль К. Иноюе нэрэмжит Аюулгүй байдлын судалгааны төв (Хавай)-ийн төгсөгчдийн хамтарсан уулзалт 1-р сарын 16-ны өдөр Германы Элчин сайдын яаманд болов. Гармиш-Партенкирхен дэх төв нь 1993 онд байгуулагдсан олон улсын аюулгүй байдлын бодлогын чиглэлээр давтан сургалт явуулж судалгаа хийдэг АНУ-Германы түншлэлийн байгууллага юм. 2018 оны эцсийг хүртэл 450 орчим монгол сонсогч бусад олон орны төлөөллийн хамт давтан сургалтад хамрагдах буюу судалгааны төсөл хэрэгжүүлсэн байна.

Vorträge zu „Problemen moderner Friedenmissionen“
Vorträge zu „Problemen moderner Friedenmissionen“© Deutsche Botschaft

 Уг хоёр төвд суралцаж төгссөн төгсөгчдийн уулзалтыг энэ жил анх удаа Германы Элчин сайдын яаманд зохион байгуулав. Элчин сайд Дуппел, АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч ноён Микаллер нар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ олон улсын хамтын ажиллагаа, энх тайван, аюулгүй байдал, Монголын сонгогдсон мэргэжилтэн, шийдвэр гаргагчдыг давтан сургахад үзүүлж буй хоёр төвийн ажлын ач холбогдлыг онцлов. Уг хоёр төвд суралцсан 450 шахам төгсөгчид их төлөв Монголын төрийн болон судалгааны байгууллагууд, аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалах, гамшгаас хамгаалах салбаруудын бодлого боловсруулах хэсгүүдэд ажиллаж байна. Уулзалтын мэргэжлийн хэсэгт “Орчин үед энхийг сахиулах ажиллагаанд тулгарч буй асуудлууд”, “Олон улсын байгууллагууд, жишээ нь ЕАХАБ дахь Монголын оролцоо” гэсэн илтгэлүүдийг тавив. Уулзалтын үеэр мөн ажил мэргэжлийн болон хувийн хэлхээ холбоогоо хөгжүүлэх, шинээр холбоо тогтоох сайхан завшаан тохиолоо.

эхлэл рүү очих